90 саяын Гансүх буюу луйварчны амьдрал пастор нэрийн дор үргэлжилсээр

2011/10/25
Share |
Хүмүүс:
90 саяын Гансүх буюу луйварчны амьдрал пастор нэрийн дор үргэлжилсээр

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа, “Бодлын хулгайч” киног “90 саяын Гансүх” хэмээн зард гарсан луйварчны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн нь, зарим хүмүүсийн дургүйг хүргээд байгаа аж. Хэдий гүйлгээ ухаантай, сэргэлэн нь дэндсэн ч гэлээ, түүний луйварыг дэлгэцэнд мөнхөлж гаарууллаа хэмээн хилэгнэсэн нэгэн залуу, “Гансүх чинь улаан луйварчин, би лав тэр киног үзэхгүй. Одоо ч би Гансүхийг дуудвал, Ах аа! гээд л гүйгээд ирнэ. Тэр луйвраа одоо ч хийсээр байгаа. Христийн сүмийн пастер болсон л гээд байна. Гансүх өнөөдөр луйвраа хийх местээ сурмаг сонгосон. Христийн сүм хариуцсан хүмүүс маш их баяждаг. Гадаадын орнуудаас ядуусыг дэмжиж байна гээд их мөнгө, хөрөнгө оруулалт өгдөг. Түүний ердөө арав хүрэхгүй хувь нь л ядуус болон өвчтэй зовлонтой хүмүүст хүрдэг. Энэ өчүүхэн хэсгийг хүртсэн зовлонт хүмүүс учиргүй баярлаад л өнгөрдөг. Гэтэл үлдсэн тэр их мөнгийг хувьдаа завшсан пастер нэртэй луйварчин баяждаг юм билээ.Ямартаа ч, Гансүх нэгэн танил дүүгээ муу ноорхой хувцастай ир гээд зургийг нь авч, “Энэ хүүхэд тун хүнд өвчтэй, ядуу дорой тул эмчилгээний зардал бас бус тусламж хэрэгтэй” хэмээн факс явуулсны дагуу гадны байгууллагаас хэдэн сая төгрөг ирэх жишээтэй. Гэтэл тэр мөнгийг өөрөө авч завшсан тохиолдол бий. Гансүх сэргэлэн зальтай нь дэндсэн хүн. Очиж очиж тэр луйварчны тухай хийсэн киног ард түмэн шагшин магтаж үзэж байгаад гутаж байна. Тэр чинь ерөнхийлөгч П.Очирбатаас 100 сая төгрөг зээлчихээд, Америкт очоод дахин 180 сая төгрөг зээлэхээр зэхэж байсан хүн шүү дээ. 100 саяаа бүтээгээд гарахад нь ерөнхийлөгч “За Гансүх ээ, баталгаатай биз дээ” гэхэд,“Очко, бат шүү дээ, ярьсандаа ш дээ” гээд бараг шоолоод, инээгээд гарсан гэж ярьдаг юм шүү дээ” хэмээв.

Д.Сэндэр Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.