Аглуугийн хайрын бурхан

2011/10/25
Share |
Хүмүүс:
Аглуугийн хайрын бурхан

Өнөө цагийн хошин урлагийн мастеруудын тоонд зүй ёсоор тооцогддог  жүжигчин Аглуу үеийнхнээсээ цахиур хагалж гавьяат авсан. Энэ нь Ардчилсан намын буян, түүний сурталчилгаанд явсны шанд л энэ эрхэм цолыг хүртсэн хэмээн шүүмжлэгчдийн бай болсон. Гэвч Аглуу аргагүй чадалтай жүжигчдийн нэг гэдэгтэй ард түмэн санал нэгдэнэ. Тэр бас нэг зүйлээрээ үеийнхнээсээ илүү. Хошин урлагтаа хөрөнгө чинээгээрээ толгой цохидог Аглуу, зургаан хүүхдийн баян аав гэдгээ ч нуулгүй хэлдэг. Мэдээж энэ нь түүний нэгэн бахархал.  Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан Аглуу “Сайхны өмнө харц буруугүй” гэдэгчлэн, “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Оюунчимэг хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хажуугаар зүгээр л өнгөрч чадаагүй. Сайхь бүсгүй ч Аглуугийн 13 мэхэнд унаж, гавьяатын цайг чанаад удаж байгаа. Жүжигчин Н.Оюунчимэгийн тухайд  авьяаслаг жүжигчний дөч хэвийсэн насанд учирч, хоёр хөөрхөн охин төрүүлж өгөн, эрх дарх гэгчийг үндсэн утгаар нь хэрэгжүүлдэг, Аглуугийн хайрын бурхан нь. Дөрөө дарах насандаа шинэ амьдрал зохиож, хайрын баланд мансуурсан ноён Л.Баттулга ч өнгө жавхаа нэмж, уран бүтээлчийнх нь эр бяр ид тэгширч яваа. Аав ээжтэйгээ усны дусал мэт адилхан алаг нүдэн охидоо хөтлөн жинхэнэ од шиг алхдаг. Тэдний урьдах амьдралыг эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай гэр бүлүүдийн нэг яалтачгүй мөн.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.