Цээжиндээ арслантай ч энгэртэй арслангүй "Том" Сүхбат

2011/10/26
Share |
Хүмүүс:
Цээжиндээ арслантай ч энгэртэй арслангүй

“Том” Сүхбатыг бөх сонирхогчид 1990 онд 90 кг-ын жиндээ дэлхийн чансааг тэргүүлж  байсныг тэр бүрий санадаггүй хэрнээ улсын арслан цолны төлөө бараг арван жил “дайтсан”-ыг нь андахгүй. “Том” энэ асуудал дээр олон удаа “жижиг” болж, бүр нулимсаа хүртэл унагаж үзсэн сэтгэлийн хөдөлгөөнтэй эр. Нэгэн наадмаар үе тэнгийн луу жилтэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг тавын даваанд амлаж билээ. “Том” ямар талбай дээр айна гэж мэдэх биш, хүчтэй арсланг элдэж хөөсөөр нэгэн засуулын хөлд тээглүүлэн давсан юм. Гэтэл “дэгээ тавьсан” засуул зөвдөж, давсан “Том” буруутаж таарлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан хөлд тээглэсэн гэж, харин “Том” давсан гэж барилдалгүй хэсэг дүргүйцсэний эцэст барилдалгүй талбайг орхисон юм. Ер нь “Том” адтай сайхан барилддаг хэрнээ азгүй муу нааддаг гэмтэй. Гурван жил босоо дархалсан Б.Бат-Эрдэнэ аваргыг 70 жилийн түүхт ойн баяр наадмаар этэж давчихаад арслан цолоо аваад алдсан удаатай. Гай таарч, түүнийг арслан цолны улаан үнэмлэхийг гардахаас хэдхэн сарын өмнө..................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.