Ирэх сард "Цасан бороо"-той

2011/10/27
Share |
Хүмүүс:
Ирэх сард

“Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу?”, “Хайрын гэгээ” дуунуудаараа гараагаа эхэлж хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Мотив”  хамтлаг 9 дүгээр сард бие даасан тоглолтоо хийхээр товолсон байсан ч хойшилсон. “Камертон”, “Номин талст” хамтлагийн араас тэдний орон зайг нөхөн гарч ирж байгаа уг хамтлагийн тоглолт  ирэх 11 сард болох гэж байгаа юм байна. Тэд тоглолтоо “Цасан бороо” дуугаараа нэрлэх аж.  Уг дууг хамтлагийн гишүүн Жижигээ  эхнэртээ зориулан зохиосон бөгөөд тэрээр цасанд дуртай, эхнэр нь бороонд дуртай учир ийнхүү нэрлэсэн гэдэг. Дан ганц хайрын сэдэвтэй, уянгын дуунууд бус залуучуудад зориулсан орчин үеийн хэмнэлтэй уг цомогт нь “Чи минь ганцхан”, “Өөрийгөө өөрчил” зэрэг уран бүтээлүүд нь багтжээ.

А.Сарнай.Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.