Дуучин С.Жавхлан, Т.Ариунааг уйлуулжээ

2011/10/27
Share |
Хүмүүс:
Дуучин С.Жавхлан, Т.Ариунааг уйлуулжээ

 Драмын театраас өрх тусгаарласан “Мөрөөдлийн театр”-ын хамт олон “Миний нууц хүү” жүжгийг тайзнаа тавих гэж байна.  Аливаа жүжгийн чухал ажлын нэг нь дуу байдаг. Энэхүү жүжгийн  дууг Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү, МУГЖ С.Жавхлан нар хамтран дуулжээ. Уг дууны үгийг гавьяат С.Жавхлан өөрөө бичсэн бол хөгжмийг МУСГЗ Л. Балхжав, хөгжмийн найруулгыг “Sweetymotion” хамтлагийн продюсер Б. Чинбат хийсэн байна. Харин аавын тухай энэ гайхалтай дууны анхны сонсогч нь МУГЖ Т.Ариунаа байсан гэнэ. Угаас сэтгэлийн хөдлөл ихтэйн дээр ээж аавын тухай дуунд хүндэтгэлтэй ханддаг Т.Ариунаа хатагтай, С.Жавхлан гавьяатын бичсэн шүлэг, дуулсан дуунд нь уяран уйлсан гэнэ. Ямартаа ч авьяаслаг дуучдын чадварлаг хоолойгоор “зодон” бүтэж буй уг дуу удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл болох аж.

 А.Сарнай.Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.