"Хамтдаа" нэвтрүүлгийг хамтдаа хийдэг хосууд

2011/10/27
Share |
Хүмүүс:

Нэгэн үе 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хэсэг зуур хөтөлж байсан сэтгүүлч Тэнгис хувийн студи байгуулж NTV телевизд “Хамтдаа” нэвтрүүлгийг хийж хөтлөх болсон. Олны танил урлаг соёлын одуудын гэрт нь очиж найзуудтай нь уулзуулдаг уг нэвтрүүлэг NTV телевиздээ рейтингээрээ гуравдугаарт бичигддэг. Угаас ажилдаа сайн гэж үнэлэгддэг сэтгүүлч Тэнгис нэвтрүүлгээ хайртай бүсгүй жүжигчин Цэнгэлийнхээ хамтаар хийх болсон байна. Цэнгэлийг манай үзэгчид, “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайн дүр, “Боолын гэрээ” киноны Солонгоогийн дүрээр таньдаг болсон. Хамтдаа амьдарч байгаа хосууд өөрийн студийн бүтээлээ хийхдээ хамтдаа хийж, Тэнгис сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж, жүжигчин Цэнгэл харин зураглаачийн үүргийг гүйцэтгэсэн шигээ бие биедээ хачин их санаа тавьж ажлаа амжуулж явна.

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.