Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын аргагүй өөр тоглогчид

2011/10/31
Share |
Хүмүүс:
Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын аргагүй өөр тоглогчид

Хөлбөмбөгийн хаан Пеле буюу Бразилын домогт хөлбөмбөгч Эдсон Арантес ду Насименту 71 насны босго даваад хэдхэн хоног өнгөрч байна. Түүнийг төрсөн өдрийнх нь ойгоор Лондонд хүлээн авч, ёслол зохион байгуулсан аж. Энэ үеэр Испанийн Марса-гийн сэтгүүлч Пелетэй ярилцжээ. Эрхэм хөлбөмбөг сонирхогчдодоо хөлбөмбөгийн хааны ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 -          Юун түрүүнд би таниас Испанийн шигшээ багийн тухай зайлшгүй асуух ёстой юм шиг санагдаад байна. Танд Испанийн шигшээ багаас юу нь таалагддаг вэ?

-          Испанийн шигшээ баг бол өнөөгийн хөлбөмбөгийн гол чиглүүлэгч болжээ. Хөлбөмбөгийн ур чадвар, багийн тоглолтыг эрхэмлэдэг хүн бүр хамгийн түрүүнд Испанийн шигшээ багийг үнэлдэг. Энэ бол дэлхий дахинд өөрийнхөө жишгийг тогтоосон баг юм. Энэ бол нэг тоглогчийн баг биш, хэрхэн довтолж, хэрхэн хамгаалахаа маш сайн мэддэг хэсэг бүлэг тоглогчийг бүрдүүлж чадсан баг. 1970 онд дэлхийн аварга болсон Бразилын шигшээ багийнхан нэг нэгнийхээ тоглолтыг мэдэж, мэдэрдэг байлаа. Хөл нийлчихсэн тоглогчид болохоор элдэв хүндрэл, үл ойлголцол бараг гардаггүй байж. Бөмбөг эзэмшилт, ур чадвар гээд тэр баг бүхнийг төгс хийдэг байв. Эдүгээгийн Испанийн шигшээ баг тэр багтай төстэй санагддаг. Тиймээс дэлхийн аваргын алдрыг хүртэж чадсан энэ багийн тоглолт надад ч таалагддаг.

-          Тэгвэл 1970 оны дэлхийн аварга Бразилын шигшээ багтай хамгийн төстэй нь гэж хэлж болох нь ээ?

-          Тэгж хэлж болно. 1970 оны дэлхийн аварга болсон тэр багийнхан хамтдаа найман жил тоглочихсон байсанд хэргийн учир оршино. Харин Испанийн шигшээ багийн хувьд тэд хөлөө олж дөнгөж эхэлж байна гэж хэлж болно. Тэдний туулсан зам одоогоор харьцангуй богино байна. Гэхдээ ирээдүйд улам урт болох байх гэж найдья. Хамгийн гол нь гүйцэтгэл, ур чадварын хувьд тухайн үеийн Бразилын шигшээтэй төстэй байгаа юм.

-          Висенте Дель Боске нэгэн ярилцлагадаа хэрвээ эргээд хөлбөмбөгч болвол Серхио Бускетс болох байсан гэж хэлсэн удаатай. Харин танд тийм боломж олдвол Испанийн шигшээгийн тоглогчдоос хэн нь болох вэ?

-          /Инээснээ/. Хэрвээ тийм боломж байвал....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.