Дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүдэд бэлгэвч тараахыг хүсдэг

2011/10/31
Share |
Хүмүүс:
Дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүдэд бэлгэвч тараахыг хүсдэг

Сүүлийн хэдэн жил хамгийн их өөрчлөгдсөн хүн бол дуучин С.Жавхлан. Аав, ээж, хайр дурлалын сэдэвтэй олон сайхан дуугаараа Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрч, хайрлагдаж явсан дууч залуу нэг л өдөр төрөл арилжсан мэт өөрчлөгдөж улс төр ярьж эхэлсэн. Тэрээр цаашлаад дүрдээ хэт итгэн УИХ-ийн нөхөн сонгуульд нэр дэвшээд хүртэл амжсан. С.Жавхлан  энэ удаа “монголчууд таньдаг хүнээ л сонгочихдог" гэж эндүүрсэн биз, УИХ-ын гишүүн болох хүсэл нь тал дээр хоцорсон.  Мань хүн  ийнхүү бүдэрснийхээ дараа эх орон, газар шорооны сэдэвтэй дуу дуулах болж “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”  хэмээн  эзэн Чингисийн үгээр лоозон хийж,  Монгол улсынхаа өнцөг булан бүрт  тунхаглаж яваа. С.Жавхлангийн  энэхүү бодол санааны өөрчлөлтийг “өнөө цагийн Чингис” хэмээн егөөдөх нь бий. Энэ мэтчилэн магтаалын үгнээс илүүтэй мангар тэнэгээрээ дуудуулж яваа түүний амнаас  “үр удам” гэх үг урсаад л гарчихдаг. Залуухан гавьяат хэдхэн жилийн өмнө “10 хүүхэдтэй болсон ч яадаг юм “ хэмээж байсан. Харин гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй С.Жавхлан одоо бол 20 хүүхэдтэй болохыг хүсэх болсон гэнэ.  Энэ нь өнөөх л түүний газар шорооны үзлээс үүдэлтэй бөгөөд Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс олширсон нь дээр байх хэмээн бодсоных аж. Харин манай өнөөгийн төр баригчид улс орноо худалдан идэж байна  хэмээн хатуухан шүүмжлэх болсон тэрээр улс орноо гэсэн сэтгэлгүй, газар шороо руугаа нулимдаг, үрдэг зардаг хүмүүст бэлгэвч тараахыг хүсдэг аж.

 А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.