Дирк Новицки: Тоглолтын дараа шүршүүрт эхэр татан уйлсан...

2011/11/01
Share |
Хүмүүс:
Дирк Новицки: Тоглолтын дараа шүршүүрт эхэр татан уйлсан...

Германы шигшээ болон “Даллас Маверикс”-ын төлөө тоглохдоо Дирк Новицки өөрийгөө ч, өрсөлдөгчөө ч үл хайрлан зүтгэдэг. Үнэндээ түүнийг бүрэн орлочихоор тоглогч үгүй болохоор ч тэгдэг байж магадгүй. Герман залуу энэ жил 32 нас хүрснээс 13 жилд нь сагсанбөмбөгийг хамгийн өндөр түвшинд тоглож буй байна. Үнэндээ “Даллас”-тайгаа аварга болтлоо тэр бусад оддынхоо сүүдэр дор явж ирсэн. Харин нэгэнтээ аварга болсны дараа хичнээн зожиг, даруухан зан гаргалаа ч гэсэн Дирк Новицки олны анхаарлын төвд орсон билээ. Ингээд Дирк Новицкигийн хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

-          Аварга болоод төрөлх Вюрцбургтээ ирэхэд тань 10 мянган хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгч тань угтаж, хот дамнуулан өргөж явсан...

-          Үнэхээр гайхалтай сайхан байсан шүү. Уг нь германчууд сагсанбөмбөгийг хөлбөмбөг, хандбол, авто уралдаан шигээ тэгтлээ сонирхдоггүй байхгүй юу. Тиймээс би тэгж хөлтэй хүлээж авна чинээ төсөөлөөгүй юм. Герман хөгжөөн дэмжигчид маань аваргын төлөө тоглолтыг шөнийн хоёр цагт үзэхийн тулд сэрүүлэг тавиад, эртхэн унтаж амарч байсныг дуулаад би үнэхээр их баярлаж, сэтгэл догдолсон. Биднийг ялалт байгуулахад миний эх орон тэр чигээрээ тэрхүү баярыг хуваалцсан гэхээр гайхалтай. Америкт анх тоглож эхлэхэд намайг тохуурхан тавлагчид таарч л байсан. Намайг энд юунд ч хүрэхгүй гэж тэд бодсон. Гэвч би бууж өгч сураагүй хүн. Далласт биднийг аваргын жагсаалаа хийхэд 250 мянган хүн угтан баяр хүргэсэн.

-          Аварга болсон тэр тоглолтын дараа юу болсон бэ?

-          Шүглийн дуу дуугармагц.................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.