Ноён Бондгор хөгжмийн зохиолч, дуучин Мөнхжаргалыг ам барьдаг гэж доромжилжээ

2011/11/02
Share |
Хүмүүс:
 Ноён Бондгор хөгжмийн зохиолч, дуучин Мөнхжаргалыг ам барьдаг гэж доромжилжээ

Зохиолын дууны ханхүү С.Жавхлангийн хуурай дүү гэх Ноён Бондгор сүүлийн үед олонд нэлээн танигдаад байгаа. С.Жавхлан ахыгаа дагаж олон хүнтэй танилцаж чамлахааргүй их найз нөхөдтэй болсон гэдэг. Саяхан нэгэн залуу дуучны төрсөн өдөрт Ноён Бондгор, хөгжмийн зохиолч Мөнхжаргал нар уригдан очсон аж. Ноён Бондгор ая дуугаа өргөөд дуусмагц, ая зохиогч дуучин Мөнхжаргал “чамайг би өмнө нь ер тоодоггүй байсан юм. Хоёр дуу бичиж байгаа, чамд өгнө” гэж амласан гэнэ. Тэгэхэд нь Ноён Бондгор зусарч нь аргагүй “баярлалаа, эгч ээ” гэж хэлсэн аж. Тэгээд Мөнхжаргал төрсөн өдрийн эзэнд зориулж шинэ дууныхаа анхны сонсогч болгосон гэнэ. Дуулахдаа понограмм тавьж байгаад дуулчихаад гараад явжээ. Тэгэхэд нь Ноён Бондгор "Зарим нэг авгай нар шиг ам барихгүйгээр “амьдаараа" ая дууны мэнд дэвшүүлье” хэмээн эгчийгээ бөгс өндийв үү, үгүй юу муулаад авчээ. Залуу хүн байж ийм нохой зан гаргасанд тэнд байсан зарим хүмүүс сэтгэл дундуур үлдсэн гэнэ.

  А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.