Д.Баттулга, Э.Мөнх-Очир нарын авлигын хэргийн сэжүүр

2011/11/02
Share |
Хүмүүс:
Д.Баттулга, Э.Мөнх-Очир нарын авлигын хэргийн сэжүүр

Өнөө цагт албан тушаал, эрх мэдэл хаана байна, тэнд авлига байнга оршдог гэж ам уралдуулан ярих хүмүүс олширчээ.

Авлигын тухай шинэ баримт

 Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга авлигачин аудиторыг хайж олсон, түүнд авлига өгсөн тухай эх сурвалж өгүүлсэн юм. Тэрээр “Нийслэлийн Аудитын газрын ахлах шинжээч Х.Баасандорж гэх эмэгтэй Д.Баттулгыг “УБЦТС” ХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн байна. Энэ шалгалтаар уг компанийн санхүүгийн нөхцөл эмх замбараагүй нь тогтоогдож, бөөн төлбөр зөрчил илэрчээ. Шалгалтад тааруу үнэлгээ авч сандарсан Д.Баттулга дарга Х.Баасандоржид “Чи шалгалтын төлбөр зөрчлийг арилгаж, нэр цэвэр гаргаж өгвөл хүссэнийг чинь өгье” гэсэн хэмээн эх сурвалж өгүүлж байна. Д.Баттулга даргын тавьсан дээрх саналыг Нийслэлийн аудитын газрын ахлах шинжээч Х.Баасандорж зөвшөөрч, сарвайсан мөнгийг нь санасандаа тултал авсан гэх аж. Харин үүнийхээ хариуд Х.Баасандорж шалгалтынхаа дүнгийн танилцуулгыг удирдлагууддаа бус эхлээд Д.Баттулга даргад танилцуулжээ. Шалгалтын танилцуулгыг гар дээрээ авсан Д.Баттулга аудитор Х.Баасандоржийн шалгалтын дүгнэлтийг бага ангийн багш сурагчдынхаа дэвтрийг засч байгаа юм шиг баллахыг нь баллаж, засахыг нь зассан гэнэ. Ингээд Д.Баттулга “УБЦТС” ХК-ийн санхүүгийн зөрчлийг өндөг шиг өөгүй, өөрийн нэрийг арилгасан сонгино шиг цэвэрхэн болгосон хойноо шалгалтын дүгнэлтийг аудитор Х.Баасандоржид эргүүлэн өгсөн аж. Тун удалгүй Д.Баттулга албан тушаал ахиж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон бөгөөд аудитор Х.Баасандорж энгэртээ “Алтан гадас” одон зүүжээ. Мөн эх сурвалжийн өгүүлснээр “Х.Баасандорж нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг гишүүн болмогц л хуучин ажлын мөрөөр нь мөшгиж байгаад хэдэн төгрөг салгуулсан гэнэ. Э.Мөнх-Очирын Нийслэлийн захирагчийн албаны дарга байх үеийнх нь мөнгө төгрөгтэй холбоотой зарим нэгэн баримтыг цуглуулж байгаад “Та улсын мөнгө шамшигдуулсан байна” гэж тулгасан аж. Шинэхэн гишүүн эхэндээ ийм зүйл байхгүй гэж гүрийж байсан ч түүнтэй зохицсон гэнэ. “Харин удалгүй Х.Баасандорж Э.Мөнх-Очир гишүүнийг “хоргоохоо” больжээ. Х.Баасандорж аудитор үнэхээр л үнэний төлөө явсан бол энэ асуудлыг ингээд орхихгүй байсан. Гэвч тэрээр хэдэн төгрөг авчихаад амаа үдүүлсэн юм шиг дуугүй болсныг нь ажлынх нь нөхөд хүртэл ярих жишээтэй. Хяналт шалгалтынхны авлига авдаг арга нь энэ болой” хэмээн нэмж өгүүлэв. Аудитор хүн авлига авах хүнээрээ УИХ-ын гишүүнийг сонгосон тухай яриа ийн өндөрлөсөн юм. Дээрх жишээнээс харахад албан тушаалаа ашигласан нэгэн алдар нэрээ хамгаалсан нэгнийг авлигад өртүүлэх нь амархан байдаг бололтой. Бас хэнээс авлига авах, хэнд авлига өгөхөө хайж олдог зүй тогтол авлигичдын дунд оршдогийг энэ үйл явдал гэрчлээд байх шиг. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар аудитор Х.Баасандоржид авлига өгсөн үү гэдгийг АТГ-ынхан шалгах болов уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.