Б.Бат-Эрдэнэ аваргын жолооны үнэмлэх

2011/11/03
Share |
Хүмүүс:
Б.Бат-Эрдэнэ аваргын жолооны үнэмлэх

            УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ аваргыг жолооны үнэмлэхтэй явдгийг бөхчүүд л лав санадаггүй гэнэ. Түүний жолооны үнэмлэх байхгүйн паян 90-ээд оны эхээр шар халзан УАЗ-469 унадаг байхаас нь л эхэлжээ. Энэ бол бөхчүүдийн дунд “Аварга үнэмлэхгүй явдаг” хэмээх яриа аль хэдийнэ тарчихаад байсан үе. Үүнийг сонссон аймгийн цолтой хэдэн залуу бөх туршиж үзэхээр шийджээ. Ингээд замын цагдаагийн ажилтан нэгийгээ, аваргын хамгийн их явдаг зам дээр зогсоож үнэмлэхийг нь шалгахыг хүлээж бүхэл өдөржин зогсжээ. Хүссэн цаг ирж аварга ч шар 69-тэйгээ хүрээд ирж дээ. Замын цагдаа дохиход аварга нэлээд өнгөрөөд зогсчээ. Тэр хаалгаа онгойлгоод цагдаа ирэхийг хүлээж байна гэнэ. -Амрыг эрье. Бичиг баримтаа шалгуулна уу?

-Сайн уу дүү хүү. Ахыгаа таньж байна уу?

-Үгүй ээ. Та хурдан бичиг баримтаа өг дөө.

-/Аварга цааш эргэж аль 79 онд олгодог байсан далбагар шар үнэмлэх гаргаж өгчээ/ Миний дүү ахыгаа танина биз дээ. Ахыг нь Бат-Эрдэнэ гэдэг юм.

-Харж л байна л даа. Энэ дээр тэгээд л биччихсэн байна.

-Ахыгаа явуулчих, би өнөө орой барилдаантай.

-Өө та барилддаг юм уу. Түрүүн хэлэхгүй. Би ч гэсэн барилддаг ухаантай. Энэ бичиг баримтаа солиулаарай. За яв, яв гэхэд, -Баярлалаа дүү хүү гээд давхин одсон гэдэг.

 

Д.Отгон. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vptgbxpg , http://opencu.com/profiles/blo gs/starije-dame-zagreb starije_dame_zagreb, http://opencu.com/profiles/blo gs/dopisivanje-s-golim-curama dopisivanje_s_golim_curama, http://opencu.com/profiles/blo gs/hoteli-u-donji-stoliv-crna- gora Hoteli_u:_Donji_Stoliv,_Crna_G ora,
IP:188.68.1.117  2018-12-15 16:11:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.