"Цагаан тэмээ аалз"-ыг БОАЖЯ дэмжлээ

2011/11/07
Share |
Хүмүүс:

Хэзээ, хэний гараар, хэрхэн буй болсон нь мэдэгддэггүй ч долоон тэрбум хүний амь амьдралыг өөртөө тээж яваа эргэх дэлхийн мөхөл, асуй цагийн эрхшээлээр бүтээгдсэн “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлэг DVD хэлбэрт орохоор болжээ. Аврал эрсэн дэлхий ээжийгээ хайрлаж үр хойчдоо өвлүүлэхийг сануулсан уг бүтээлийг DVD хувилбарт оруулах ажлыг БОАЖЯ дэмжин хамтран ажилласан байна. “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн гол зангилаа болсон “Дэлхий ээж” дуунд ... Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн дэлхий ээж тандаа бид хайртай ... хэмээн дуулдаг. Гэвч хүү нь болсон бид дэлхий ээжийнхээ ачыг хариулж хүүгийн ёсоор хандаж байгаа билүү гэсэн санааг ургуулан үзэгчдийн хүртээл болгосон тус нэвтрүүлгийг шинээр хэвлэгдэн гарч буй DVD-нээс англи орчуулгын хамт хүлээн авч үзэх боломжтой гэнэ. Дашрамд дурдахад цагаан тэмээ аалз гэдэг нь эхийнхээ хэвлийнээс эхлэн идэж томордог нэгэн төрлийн аалз юм. Энэ амьтнаас ялгархааргүй эх дэлхийнхээ газрын хэвлийг байгалийн баялаг нэрийдлээр хэмлэн “хоёр хөлтэй” цагаан тэмээ аалз болж явааг харуулсан тус бүтээлийг UBS телевиз, HERO Entertainment хамтран бүтээсэн байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kagbsojpdkn XqvGupejqbnpvpawts, [url=http://euuvlieufqez.com/] euuvlieufqez[/url], [link=http://ytuysacqrvcg.com/ ]ytuysacqrvcg[/link], http://alncmwhefscy.com/
IP:31.184.238.87  2019-03-27 05:48:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.