Холливудын хүүхнүүд хэн нь хэнтэйгээ найз вэ...

2011/11/07
Share |
Хүмүүс:
Холливудын хүүхнүүд хэн нь хэнтэйгээ найз вэ...

 Одод ододтойгоо найзлах шиг гайхалтай зүйл хаана байна. Хэдийгээр энэ вант улс мөнгө, их зан, дээрэнгүй харьцаа, зугаа цэнгэл, гаж бүхний уур уурхай хэмээн элдвээр хэлэгддэг ч “тэд” найзалж нөхөрлөж чаддаг ажээ. Гэхдээ Холливуд манераар гэх үү дээ. Үүнийг нь хэвлэлийнхэн “Од одтойгоо ярилцана” гэж ч хэлдэг. Тэдгээрийн тод жишээ бол Камерон Диаз, Дрю Бэрримор нар кинонд, Бейонсе, Келли Роуленд хоёр шоу-бизнест харин  Кимору Ли Симмонсийн хувьд  Тайра Бэнкстэй загварын чиглэлээр нягт хамтран ажилладаг найзууд. Тэгвэл Наоми Уоттс, Николь Кидман нар коллежийн найзууд. Кидман найз охиндоо кино урлагт хөл тавихад нь чамгүй тус үзүүлжээ. Харин Гвинет Пэлтроу, Мадонна хоёр фитнессийн нэг багштай. Тэд дасгал сургуулилт, эрүүл мэнддээ анхаарах чиглэлээр хамтрагчид болоод удаж байгаа. Залуу жүжигчин Деми Ловато, Селена Гомес нар “Барни ба найзууд” киноноос хойш саламгүй найзууд болжээ. Майли Сайрус, Тейлор Свифт хоёр болохоор Jonas brothers хамтлагийн ах дүү Жонастай “үерхэж” байсан найз охид билээ. Мөн “Найзууд”-ын Женифер Энистон, Кортни Кокс болон Кейт Бекинсейл, Викторию Бекхэм нар найзууд бөгөөд адилхан стилиэр хувцаслах дуртай ажээ.

 К.Саша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.