"Kush & Oyuka" жазз хамтлагийн тоглолт болно

2011/11/07
Share |
Хүмүүс:

Жазз хөгжмийн нэрт төлөөлөгч, алдарт Фрэнк Синатра-Диана Кралл нарын уран бүтээл энэ сарын 19-нд “Роял Жазз” ресторанд эгшиглэх гэж байна.  “Kush & Oyuka” жазз хамтлаг энэ үдэш  Фрэнк Синатра-Диана Кралл нарын шилдэг уран бүтээлээс дээжлэн, тоглолт хийх гэж байгаа аж. “Kush & Oyuka” жазз хамтлагийн тухай товчхон танилцуулахад, дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука нар 2006 оноос хамтран ажиллажээ. Улмаар 2011 оноос өөрсдийн “Kush & Oyuka”  нэртэй жазз (бөмбөр, гитар болон аргил гитарын хамт) хамтлаг байгуулжээ. Тэдний анхны тоглолтоороо дэлхийн жазз хөгжмийн нэрт төлөөлөгч алдарт Фрэнк Синатра-Диана Кралл нарын уран бүтээлийг тайзнаа амилуулах гэж байгаа юм. Тоглолтын зорилго нь дээрх уран бутээлчдийн дуунуудаар дамжуулан сонсогчдод жазз хөгжмийг ойлгуулахад оршиж буй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.