Quiza мөнгөнд дуртай дуучнаар Тимоныг нэрлэжээ

2011/11/07
Share |
Хүмүүс:
Quiza мөнгөнд дуртай дуучнаар Тимоныг нэрлэжээ

Манай урлагийнхан улс төр лүү хошуурч, уран чамин хийцтэй ганган хувцсаа тайлж орхиод албархаг дүр эсгэж явах болсон нь нууц биш. Нам элсч, батлах өвөртөлсөн дуучдыг тоолбол чамгүй урт жагсаалт гарах биз. Тэдний нэг нь өөрийгөө ноён Quiza хэмээн нэрлэсэн хип хоп дуучин Б.Батцэнгэл. Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүнээр сонгогдсон эрхэм дуучин маань уран бүтээлээ хүртэл улс төрийн “зэвсэг” болгож буйгаа нуусангүй. Үүнийгээ тэрбээр “Нийгмийн шударга ёсны төлөө идэвхтэй тэмцэж байгаагийн илрэл” хэмээн цэвэрхэн гэгч нь тайлбарладаг юм билээ. Ийнхүү улс төрд ханцуй шамлан орж, карьер хөөсөн дуучин маань харин Ардын намд элссэн мэргэжил нэгт нөхдөө ёстой “үздэггүй” юм байх. Өөртэй нь адил шаггүй эр болохоо харуулан, нэлээд амжилттай яваа дуучин Тимон буюу Н.Учралыг хүртэл “чимхээд” авна лээ. “Ардын намд элссэн хүмүүс зөвхөн ашиг сонирхол, мөнгө хөөсөн улс байдаг юм” гэж ирээд л мань эр нэгэн цагт өөртэй нь адилхан үглэж дуулан байж хэдэн төгрөг олдог байсан нөхрөө “гэмгүй” царайлан муулсан байна.

Р.Есүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.