Дуучин Л.Байзда төрсөн өдрөө хоёр удаа тэмдэглэдэг

2011/11/07
Share |
Хүмүүс:
Дуучин Л.Байзда төрсөн өдрөө хоёр удаа тэмдэглэдэг

Бие даасан тоглолт хийж, аавынхаа нэрэмжит сан хүртэл байгуулаад авсан дуучин Л.Байзада нэгэн нууцаа задаллаа. Тэрбээр жилд хоёр удаа төрсөн өдрийн баяр тэмдэглэдэг гэнэ. Нэг нь түүний эхээс мэндэлсэн баярт өдөр бол, нөгөөх нь уран бүтээлийн ертөнцөд “мэндэлсэн” гайхалтай өдөр юм байх. Энэ тухайгаа тэрбээр “Аавыгаа алдчихаад гашуудаж явахдаа өөрийгөө ч ойлгохгүй бүдрэх шахаж байсан минь үнэн. Тэр үед намайг бор дарсанд дурлаж, эхнэр хүүхдээсээ салсан гэж элдвээр л муучилж байлаа. Гэсэн ч би хэн нэгэнд гомдож тунирхаагүй. Харин сэтгэлдээ уйлж, шаналж суухдаа нэгэн дуугаа зохиосон. Түүнийгээ бичүүлж, бүр найз нөхөддөө хүртэл сонсголоо. Энэ дуу минь дараа нь хит болж, урлагийн ертөнц дэх миний нэрийн хуудас болсон шүү. Үүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж, өөрийгөө аварч чадсан. Ингэж л би дахин шинээр мэндэлсэн учраас тэр өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн” хэмээн тайлбарлана лээ.

Р.Есүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.