Хүмүүс: |
Жүжигчин эр гар болон хөлнийхөө мөрийг Лос-Анжелесийн Хятад театрт үлдээсэн байна. Өдгөө 59 настай нэрт жүжигчин Микки РУРКТ ийнхүү хүнлэтгэл үзүүлэн нэрийг нь алдарын танхимдаа сийллээ. Тэр энэ удаад ганцаараа энэ арга хэмжээнд оролцсонгүй түүнтэй хамт найз бүсгүй, оросын модель Анастасия МАКАРЕНКО байсан аж. Тэрхүү алдарын танхимд өнгөрсөн хугацаанд 2,400 алдартны нэр залагдсан бол тусгайлан бэлтгэсэн холлд гарийн хээгээ үлдээсэн 254 хүн байдаг. Ёслолын арга хэмжээнд Рурк шинэ киноны хамтрагчид болох Люк Эванс, Фрид Пинто нарыг оролцуулжээ. Анастасия, Рурк нар хамт амьдрах болоод хоёр жил болж байгаа юм.