"Ухаарч амжаагүй бүхний төлөө"

2011/11/11
Share |
Хүмүүс:

“Салхи” хамтлагийг Монголын рок попын ертөнцөд орж ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн дуу бол “Ухаарч амжаагүй бүхнийхээ төлөө” билээ. Энэ дууг дуулахгүй, аялахгүй залуус гэж үгүй л болов уу. Хүн бүр л гэгэлгэн аяз, гуниглангуй араншинд автдаг. Хэн бүхний хайрын амьдралд хүсэл хясал сүлэлдэн байдгийг үгүйсгэх аргагүй. Ухаарал уярал, гуниг харуусал нялзсан энэхүү эгшиг, энэхүү шүлэглэл эдүгээ ч уянгалсаар буй. Харин уг дууг  манай ууган хамтлагуудын нэг “Айзам”-ын Лхагваа хориод жилийн өмнө нэгэн дуучин бүсгүйд зориулан зохиож, дуулуулжээ. Гэвч жинхэнэ ёсоор фэнүүддээ хүргэсэн нь “Салхи” хамтлаг аж. Үнэхээр энэ дууг бид өмнө нь, хориод жилийн тэртээ анзаарч ухаараагүй явжээ. Аливаа уран бүтээл, дуу, шүлэг эзнээ олж, эзэддээ хүртлээ олоон жилийг өртөөлдөг ажгуу.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.