Ц.Сарнай: Хүүхэд гаргасан гэхээр л хамаг бүхнээ хаяад гэртээ суудаггүй гэдгийг өөрөөрөө харуулахыг хичээж байна

2011/11/11
Share |
Хүмүүс: Ц.Сарнай | 
Ц.Сарнай: Хүүхэд гаргасан гэхээр л хамаг бүхнээ  хаяад гэртээ суудаггүй гэдгийг өөрөөрөө харуулахыг хичээж байна

-Юуны өмнө ээж болсонд чинь баяр хүргэе. Маамуулах гэж байгаагаа чамгүй сайн нууцалсан шүү?

-Баярлалаа. Тэгсэн шүү, нэлээн сайн нууцалсан. Яг мэдэгдэх дөхөөд ирэхэд нь АНУ-руу явчихсан. Энд агаараас авахуулаад хэцүү байсан болохоор хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод явахаас өөр арга байгаагүй. Зарим хүмүүс гайхаад хүүе ээ, саяхан жирэмсэн гэж байсан чинь хэдийдээ төрчихөв өө гэж байсан.

-Төрөөд удаагүй гэхэд их гоё харагдаж байна?

-Хүүхэд гаргасан гэхээр л хамаг юмаа хаяад гэртээ суух албагүй гэдгийг өөрөөрөө харуулахыг хичээж байгаа. Урлагийн хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа байнгын бэлтгэлтэй байдаг. Тэртээ тэргүй цаанаасаа ажил намайг дуудаж байгаа болохоор хийхээс өөр аргагүй. Хүүхдээ төрүүлээд тайзан дээр гарч эхэлсэн.

-Ээж болох бэлтгэл хэр байсан бэ. Сайн ээж болж чадаж байна уу?

-Өмнө нь ах эгчийнхээ хүүхдүүдийг их авдаг байлаа. Тэр маань их туршлага болсон. Яг өөр дээр тулаад ирэхээр байгалиасаа л болчихдог юм билээ. Гайгүй сайн ээж болсон гэж боддог шүү. /инээв/

-Охиндоо     ямар нэр өгсөн бэ. Аав ээж хоёрынхоо хэнийг илүү дуурайсан байна?

-Бид хоёр ярьж байгаад Мишээл гэдэг нэрийг өгсөн. Мишээл гэдэг дандаа инээмсэглэж баяр баясгалантай явахыг бэлгэдсэн нэр санагддаг. Охид аавтайгаа адилхан болдог юм билээ. Аавтайгаа адилхан охид ч их хөөрхөн болдог юм шиг санагддаг.

-Хамтын амьдралаа зохиогоод нэлээд удаж байж хүүхэдтэй болсон. Гэр бүлийн уур амьсгалд чинь мэдээж өөрчлөлт орсон байх?

-Тэгэлгүй яахав. Маш том өөрчлөлт орсон. Бид хоёр өглөө инээж босоод охиноо хараад эрч хүч энерги авч байна. Орой ажлын ачаалал ихтэй ядарсан үедээ хүүхдээ хараад сэтгэл санаа тайвширдаг. Хүүхэд гэдэг үнэхээр гэрийг гийгүүлдэг юм байна. Урьд нь энд тэнд явахдаа ардаа санаа зовдоггүй байсан бол одоо гэр лүүгээ л яардаг болсон.

-Хүүхдийг гэдсэнд байхаас нь хүмүүжүүл  гэдэг шүү дээ. Та ямар аргаар хүмүүжүүлж байна?

-Гэдсэнд байхаас нь эхлээд л аавых нь төгөлдөр хуурын CD-г бүгдийг нь сонсгож байсан. Намайг жирэмсэн байхад “Аравт” гэдэг түүхэн кино хийж байсан. Тэр киноны хөгжмийг Чинбаа бичсэн. Тэр үед өдөр шөнөгүй сууж бүтэн хоёр сарын турш хөгжмөө бичээд дүрсээ үздэг байсан. Морин хуурын тэр гоё аяыг би хамгийн түрүүнд өөртөө бичиж аваад гэдсэн дэх хүүхэддээ сонсгож бүүвэйлдэг байсан.

-Та охиноо өөрсөд шигээ урлагийн хүн болгох уу?

-Бид хоёрын эцэг эх ар гэрийнхэн бүгд урлагийн хүмүүс. Тэгэхээр ямар нэгэн байдлаар урлагийн цус, мэдрэмж хүүхдэд маань шингэсэн байх л даа. Ямар нэгэн байдлаар урлагийн авьяас байгаа гэдэгт итгэж байна. Хөгжмөөс бүр хол тасархай байна гэж байхгүй байхаа. Гэдсэнд байхаас нь эхлээд л би тоглолт хийгээд, дуулаад бүжиглээд явж байсан болохоор нэлээн бүжигчин дуучин хүн болох байх л гэж боддог шүү. /Инээв/ Мэдээж охин маань том болоод өөрийнхөө хүссэнээр сонголтоо хийгээд явна.

-Та нөхрийнхөө юугаар илүү бахархдаг вэ?

-Уран бүтээлчийн хувьд цаанаасаа төрчихсөн хүн гэж боддог. Манай хүн хөгжмөөрөө баяр гуниг зовлон юу байдаг бүхнээ яг үнэртэж байгаа юм шиг илэрхийлж чаддаг. Хүний хувьд гэх юм бол шударга зан чанарыг эрхэмлэдэг хүн. Хүнийг дандаа баярлуулж явах юмсан. Хэн нэгнийг гомдоочих вий дээ гэж эмээж явдаг. Бас худлаа ярьдаг хүнд дургүй. Сэтгэл сайтай. Тэр бүхнээр нь би бахархаж явдаг.

-Та хоёрын ижил төстэй зүйл юу вэ. Зан чанар, дуртай дургүй зүйл ч юм уу?

-Зан чанарын хувьд ижилхэн шударга зантай. Хоёулаа адилхан хүмүүсийг гомдоохоос айдаг. Дандаа хүнийг баярлуулж явах юмсан гэж боддог. Хоёулаа гоё хоолонд дуртай. Гоё хоол ч хийдэг дээ.

-Уран бүтээлч гэр бүлүүдэд чөлөөт цаг ховор байдаг. Та чөлөөт цагаа ихэвчлэн яаж ашигладаг вэ?

-Одоо хүүхэдтэй болсон болохоор цаг зав л гарвал охинтойгоо хамт байдаг. Ер нь аялж, амралтанд гэр бүлээрээ зугаалах дуртай.

-Цаашдаа Монголдоо амьдрах уу. Эсвэл буцах уу?

-Ер нь нүүдлийн шувуу шиг ирж очоод ажлаа амжуулаад л явна даа.

-’’Sweetymotion” хамтлагийнхнаар сонин юу байна. Сүүлийн үед юу хийж байна?

-Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Л.Балхаа ахын цоо шинэ “Ганц

шөнө байгаагүй” гэдэг дууг тоглолтон дээр нь анх удаа дуулсан. Тун удахгүй энэ дууныхаа клипээ хийнэ. Эхнээсээ шинэ дууныхаа ажилд орчихсон хийгдээд явж байна. Өнгөрсөн жил гаргасан “Эмошн’’ нэртэй CD дээрээ шинэ дуунуудаа нэмээд олон гоё дуунуудаа клипжүүлэх санаанууд байгаа.

-Охидын шинэ хамтлаг олноороо төрөн гарсан. Та нарын орон зай хэр байх шиг байна?

-Мэдээж хэрэг Монголд ирээгүй удсан болохоор айж эмээгээгүй. Яагаад гэхээр бид өөрсдийн байр сууриа эзэлчихсэн байсан. Өөрийн гэсэн стиль жанртай дуучид болсон болохоор эх орондоо ирээд илүү гоё тоглолт хийнэ гэсэн зорилготой ирээд анхныхаа “Number one” нэртэй тоглолтоо хийж орон зайгаа нөхсөн.

-Тоглолтонд чинь Солонго яагаад ороогүй юм бэ. Та нар Солонгоог хамтлагаасаа бүр гаргачихсан юм уу?

-Тоглолт дээрээ Солонгоотойгоо дуулах хүсэлтэй байсан. Гэтэл Солонгоо маань гадагшаа тоглолтоор явах хугацаа нь яг давхцчихсан. Тэрнээс бол хамтдаа тоглолтоо хийх байсан.

-Эмоушныхан АНУ- д байж байгаад ирсэн чинь нэлээд задгай клип хийдэг болчихжээ гэх хүмүүс цөөнгүй байгаа?

-Бид Америк явж ирээд тийм болчихсон юм биш. Бидний анхны уран бүтээл бол “Санахын аялгуу”, Одсүрэн ахын “Хаахан нь явна” гэх мэт сайхан дуунууд байгаа. Энэ уран бүтээл дунд ганцхан “yours of sexy" гэдэг нэртэй дуу байгаа. Энэ дуун дээр зүгээр нэг даашинз өмсөөд дуулвал утгагүй шүү дээ. Залуучууд руугаа хандсан энэ дууныхаа стилд нь тохируулаад уран бүтээлийн бас нэг тэсрэлт өөрчлөлт хийхийг зорьсон. Тэрнээс задарсан юм байхгүй. Эхлээд их ултай суурьтай бодож ярилцаж урлаг талаас нь ойлгуулахыг л хүссэн.

-Бөөгийн талаар клип хийсэн байсан шүү дээ. Энэ талаар санал гомдол их ирсэн гэл үү?

-Бөөгийн шашныг урлагтай холилоо гэсэн шүүмжлэл их ирсэн. Бид энэ дуугаа Англи дээр бас дуулсан. Гадныханд бас бөө гэж урлаг байдаг юм байна гэж ойлгуулахыг хүсэж энэ клипийг хослуулж хийсэн.

 -Ярилцсанд баярлалаа

  Эх сурвалж: “Монголчуудын амьдрал” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bwjmsveowai aaPusligxmusecxpgy, [url=http://hfdoqtelbcrk.com/] hfdoqtelbcrk[/url], [link=http://tsymsddeyssy.com/ ]tsymsddeyssy[/link], http://vkpokumuyhif.com/
IP:46.161.9.8  2016-11-30 13:29:35
Billyciz wh0cd833572 Cheap Viagra
IP:46.161.9.20  2017-04-24 01:47:51
Billyciz wh0cd833572 cialis price
IP:46.161.9.20  2017-05-08 09:07:56
Billyciz wh0cd831922 purchase doxycycline generic effexor buy lasixonline buy elimite
IP:46.161.9.20  2017-07-09 00:32:40
CharlesTar wh0cd243480 antabuse where to buy retin a tretinoin prozac adalat online
IP:46.161.9.50  2017-07-19 01:10:14
Bennyswips wh0cd496365 generic elocon
IP:46.161.9.50  2017-07-23 00:37:13
Bennyswips wh0cd512596 Advair Diskus prozac generic for diflucan
IP:46.161.9.50  2017-07-24 23:00:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.