"Victoria`s Secret"-ийн сахиусан тэнгэр Адриана Лимагийн нууцаас

2011/11/11
Share |
Хүмүүс:

“Victoria’s Secret” дотуур хувцасны загварын шоу тун өргөн хүрээнд зохион байгуулагддаг.  Энэ шоуг дотуур хувцас гэхээсээ илүүтэй загвар өмсөгчид нь чимдэг. Тэднийг дэлхий дахинаа яаж ийм сайхан биеэ авч явдгийг нь гайхдаг. Бие, хаа төгс төгөлдрөөс гадна гоо үзэсгэлэнг нь дэлхийн олон эмэгтэй биширдэг гэж хэлэхэд буруутахгүй байх. Шоунд хэр баргийн загвар өмсөгчид ордоггүй. Харин тодорхой хэдэн супер модель буюу сахиусан тэнгэр шоуны чимэг болдог. Тэдний нэг бол яах аргагүй Адриана Лима юм.Түүнгүйгээр шоуг төсөөлөхийн аргагүй. Саяхан сахиусан тэнгэр маань биеэ хэрхэн сайхан авч явдаг нууцаа “Nylon” сэтгүүлд задалжээ.Тэрээраль дуртайгаа идэн, дээшээ харж хэвтдэг нэгэн биш. Хүнд,  хэцүү сургуулилтын ачаар төгс сайхан биеэ хадгалдаг гэнэ.Тэрээр шоу эхлэхээс нэг сар хагасын өмнөөс өдрийн хоёр удаа дасгал сургуулилт хийж, уураг болон ногоон хүнсний ногоогоор хооллодог байна.Уг хоолоо “шэйк” хийж уух эсвэл хөнгөн зууш л иддэг аж.Шоу эхлэхээс есөн өдрийн өмнө шингэн зүйлээр дагнан дэглэмээ барьдаг байна. Адрианагийн хоолны гол дэглэм нь уураглаг шэйк уух гэнэ.Тэгээд тайзнаа гарахаас 12 цагийн өмнө ямар ч шингэн зүйл уудаггүй байна.Тэр ч бүү хэл ус ч хэлэн дээрээ тавьдаггүй гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.