Дуучин Ц.Мөнхбат хоёр дахь хүүгээ өлгийдөж авлаа

2011/11/11
Share |
Хүмүүс:
Дуучин Ц.Мөнхбат хоёр дахь хүүгээ өлгийдөж авлаа

“Хайрын дууч” гэгдэж явсан дуучин Ц.Мөнхбат уран бүтээлээ завсарлаж, бизнесийн салбарт хөл тавиад нэлээд удаж буй. Гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн хүүтэй болсон тэрбээр саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж авчээ. Бяцхан хүүгээ дүүтэй болгосондоо багагүй баяртай явсан дуучин залуу “Энэ юу ч биш ээ. Хөлбөмбөгийн багтай болоход яагаа ч үгүй байна. Цаашид зөндөө олон хүүхэдтэй болно гэж бодож байгаа” хэмээн хошигноод авсан. Тэрбээр шинэ уран бүтээлийн тухайд төлөвлөсөн зүйл байгаа хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод түр хойшлуулсан гэдгээ дуулгалаа. Харин хуучин хамтрагч М.Үүрцайх нь хип хоп дуугаар рок попын ертөнцдөө эргэж ирэх гэж буй учраас хамтын уран бүтээлээ хийхгүй гэнэ лээ.

Р.Есүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Очаково-
IP:141.101.132.250  2018-07-18 15:25:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.