Монгол хүн траншейнд турж үхсээр...харийхан Монголын газар нутгийг зарж баяжсаар л...

2011/11/14
Share |
Хүмүүс:
Монгол хүн траншейнд турж үхсээр...харийхан Монголын газар нутгийг зарж баяжсаар л...

Монгол Улсыг нүүрс, зэс, алт, уран зэрэг олон төрлийн ашигт малтмал, эрдэс баялгийн арвин их нөөцтэй орд газруудтай орон гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч газар доорх баялагруу шүлэнгэтэн харж байгаа билээ. Харин Монголчууд үүнийгээ ухаалгаар зүй зохистой нөхцлөөр ашиглаж чадвал хэдхэн жилийн дотор өндөр хөгжилтэй, ард иргэд хангалуун сайхан аж амьдралтай улс орон болох боломжтой бөгөөд эс чадвал хэдхэн жилийн дотор байгаль орчноо сүйтгэж, цөлжилтийн гамшиг дагуулсан улс орон болно гэдгийг ч бид өөрсдөө бүрэн ухамсарлаад байна. Тэгвэл газрын хэвлийн баялаг, ашигт малтмал, гол ус, ургамал ногоо гэхчилэн нийтэд өмчлүүлдэг бүхэн эзгүйдсэнээс зальхай, луйварчин хэсэг нь бүхнийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж,  олон гол горхийг үгүй хийж, бэлчээр нутгийг сүйтгэн, ховор нандин ургамал цэцэг, ан амьтныг газрын хөрснөөс арчиж, түүх соёлын өв дурсгалыг хайр найргүй сүйтгэж байна.
Үүний нэг тод жишээ бол “Хүннү Ресурс” хэмээх компанийн үүсгэн байгуулагч Төмөрийн Лхагвадорж юм. Гадныхантай сүлбэлдэн Монголчуудаа залилсан Т.Лхагвадорж хэмээх эрийн толгойлдог “Хүннү ресурс” компани нь 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Австралийн бирж дээр бүртгэгдсэн “Хүннү коал”-ийн охин компани ажээ. Энэхүү нөхөр цагаач австралчуудтай нийлээд монголчуудаа залилж, луйвардах үйл ажиллагаанд голлон манлайлах үүрэгтэйгээр  оролцжээ. Эдүгээ “Хүннү Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т. Лхагвадорж нь тэнэмэл австрали эр Матью Вүүд (Matthew Wood)-тэй нийлж “Говь хурах”  компанийн эзэмшлийн 676 сая тоннын нөөцтэй “Үнст худаг” нүүрсний ордын лицензийг дээрэмдсэн аж
Ингэхдээ  “Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж нь “Говь Хурах” ХХК-д анх «Бид та бүхэнтэй хамтарч ажиллая. Та бүхэн хятадуудтай хамтран ажиллах гэж байсан гэрээгээ цуцлаад бидэнтэй хамтарвал “Үнст худаг” уурхайгаас нүүрсийг үлэмж их хэмжээгээр олборлож, экспортолно» гэж итгүүлжээ.
“Говь Хурах” компаний удирдлагууд хятадуудтай ажилласнаас австралчуудтай хамтарсан нь дээр хэмээн Т.Лхагвадоржийн саналыг хүлээн авсан байна. Т.Лхагвадорж удалгүй өөрийн хамтрагч болох австрали цагаач Матью Вүүд гэгч этгээдийн дэмжлэгтэйгээр нэгэнт ашиглалтын лицензтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон уг уурхайн нэр хүнд, үнэлэмжийг ашиглан Австрали улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгосон аж. Ийнхүү асар их нөөцтэй гэдэг нь сүүлийн үеийн “JORC” стандартаар хэдийнэ батлагдсан “Говь Хурах” компанийн мэдлийн уурхайн хувьцаа өдөр, сараар өсч эхэлмэгц Т.Лхагвадорж, Матью Вүүд нар Тайландын “Banpu Public” Co LtcU-д зарчихжээ. Ингэж “Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж Говь Хурах компанийг хулхидах алхамаа хийсэн байна.
“Үнст худаг”-ын талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдаалахдаа “Говь Хурах” компаний удирдлагуудад мэдэгдээгүй байна. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан “Үнст худаг” ордоо хэдийнэ алдсанаа “Говь Хурах” компанийнхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим шуудангаас л олж мэджээ. Тус компаний удирдлагууд Т.Лхагвадоржтой уулзах гэж оролдсон боловч тэрээр өөрөө гадаадруу зугатааж байгууллагынхаа үүдээр дүүрэн харуул хамгаалалтын ажилтнууд зогсоох болсон аж. Иймэрхүү хэдэн мянган жишээг Монголчууд бид бүхэн сонсож, харж суусаар л…
…Иймд Австрали цагаач Матью Вүүдтээ нийлж Монголчуудаа хулхидсан Т.Лхагвадорж, хятадуудтай нийлж Хонконгийн биржид бүртгэлтэй  “МоЭнКо” компаниар дамжуулан Хөшөөтийн уурхайг зарсан У.Барсболд, Канадын “Бороогоулд” болон Оюутолгой, Тавантолгойн гэрээгээр луйвардаж газар нутгаа худалдаж буй засгийн газар зэргийг эрс эсэргүүцэн  “Хөх Монгол бүлгэм”, “Цагаан хас” зэрэг Үндэсний үзэлт хөдөлгөөнүүд нэгдэж тэмцэхээ илэрхийллээ.
Тэдгээр Үндэсний үзэлт хөдөлгөөнүүдийн зүгээс гадны цагаач, луйварчидтай нэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй төрийн тэргүүн, эрхэм түшээ, түшмэл, шийдвэр гаргагч, монгол улсын иргэн хэн ч байсан тэдэнтэй хариуцлага тооцох нь Монгол төрийн чин зорилт, бодлого байх ёстой. Энэ бодлого, үзэл баримтлал зөрчигдвөл  Монгол Улсын иргэн бүрийн эрх ашиг хөндөгдөнө гэдгийг хүн бүхэн ухаарах хэрэгтэй, нийтийн өмч, газар нутгаа хамгаалсан хууль хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг торгон мөчид ирээд байна. Газар нутгаа хамгаалахад ард түмний ил тод санаа оноо хамгаас чухал бөгөөд үзэл баримтлал, хүсэл зорилго дуу хоолойгоо нэгтгэцгээе!  хэмээн уриалгыг гаргажээ.

Хөх Монгол бүлгэм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Taxis To Gatwick Airport ”You built some beneficial details there. I did a look for within the matter and observed most folks will consent with your webpage.”
IP:192.154.137.195  2015-09-20 07:57:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.