Дэлхийн мөнхийн түгшүүр хар тамхи Монголд

2011/11/15
Share |
Хүмүүс:
Дэлхийн мөнхийн түгшүүр хар тамхи Монголд

Хаа очиж манай ард түмэн хар тамхинаас хол явж ирсэн. Ямар сайндаа л дээхнэ үед Бурхант индэрийнхээ өмнө хар тамхины намууцэцэг тарьчихсан байхыг хараад гадаадын нэгэн зочин ихэд гайхсан гэдэг. Гэвч ардчилал, зах зээлтэй зэрэгцэн хар тамхины контрбанд, мансууруулах донтой тэмцэх шаардлага гарсан ба уг асуудал өдөр ирэх бүр газар авч, хар тамхины тодорхой зах зээл бий болсон аж. ЭЦГ-ынхан хар тамхи нууцаар оруулж ирж борлуулдаг том сүлжээг илрүүлж байснаас гадна хар тамхи, мансууруулах бодис наймаалсан, хэрэглэсэн, хар тамхины түүхий эдийг тариалсан тохиолдлуудыгилрүүлж байжээ. Энэхүү зохион байгуулалттай гэмт хэрэгт Хятад, Монгол хүмүүс холбогдсон гэдэг. Хар тамхины контрбандтай тэмцэх нь, интерполын тэмцэх гэмт хэргүүдийн жагсаалтанд ордог учир хоёр улсын цагдаагийн байгууллагын тусгай албад энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг харилцан солилцдог байна.

Монголд эдүгээ сэргээш эмийг шөнийн баар ресторануудаар явж зардаг бүлэг байсныг тогтоосон аж. Хар тамхи хэрэглэгчид нь голдуу чинээлэг айлын эрх танхи хүүхэд залуус байгаагаас гадна рок попын дуучид ч их байдаг нь илэрхий болж байгаа ба энэ зах зээлийг яаралтай хумихгүй бол маш аюултай үр дагавар гарах нь тодорхой. Хар тамхины контрбандуудыг илрүүлэх нэг хэрэг. Мансуурах донтой тэмцэх нь үүнээс ч хүнд хэцүү, өртөг ихтэй ажил. Манайх шиг жижиг ард түмэнд бүр ч хүнд тусах нь мэдээж. Тэр тусмаа манай улс дэлхийн хоёр том мансууруулах бодисны зах зээлийн дунд байрладгийн хувьд хар тамхины контрбандтай маш хатуу тэмцэхээс өөр арга байхгүй. Юутай ч дэлхийн мөнхийн түгшүүр хар тамхины аюул манайд ч бас нүүрлэжээ.

Д.Сэндэр.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.