Сүүлийн 10 жилд 1000 гаруй сэтгүүлч амиа алдаад байна

2008/05/02
Share |
Хүмүүс:
Сүүлийн 10 жилд 1000 гаруй сэтгүүлч амиа алдаад байна

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын тусгай дугаартаа Азийн Сэтгүүлчдийн холбооны дэд Ерөнхийлөгч До.Чулуунбаатартай ярилцлаа. Тэрбээр сэтгүүл зүйн байгууллагыг олон жил удирдан чиглүүлж ирсэн манай нэртэй сэтгүүлч, нийтлэлч юм.

-Нэг гал тогооны хүмүүс уулзсаных, өөрсдийнхөө тухай энэхүү ярилцлагаа эхлэвэл ямар вэ. Маргааш хэвлэлийн эрх чөлөөний өдөр…?
-Бололгүй яахав. Монголын сэтгүүлчид дэлхийн чөлөөт сэтгүүл зүйн нийгэмлэгтэй хөл нийлүүлж эхэлснээс хойш 18 жил өнгөрчээ. Энэ цаг хугацаа олон юмыг ялгаж салгаж өгсөн. Өсөлт хөгжлийг ч бий болгосон. Хэрэв манай хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийг маань харж ажигладаг бол яг өөрсдийгөө, тэгэхдээ бүр 18-р зууны эхэн үеийн дүр төрхөө яг тэр хэвээр нь олж харахаар байлаа. Бид ч бас ярьдаг юм. Тэнд болж байсан бүхий л үйл явц үзэгдэл яг тэр хэвээрээ манайд болж байна, одоо яг л тийм үед нь байна даа гэж жишдэг байв. Тэгэхдээ бид тэнд тийм л байсан юм гэж тайвшрах аргагүй. Бид чинь XXI зуунд, техник, мэдээллийн асар хурдацтай эрин цагт сонингоо гаргаж, радио телевизээ эрхэлж байна. Бид хорь хүрэхгүй жилийн алдаа оноотой, та нар хоёр зууны түүхтэй гэж ярих аргагүй.
-Та АНУ-ын жишээн дээр яриад байна аа?
-1791 онд тухайн улсын үндсэн хуулиндаа хийсэн өөрчлөлт буюу хэвлэлийн эрх чөлөөг танасан ямар ч хууль Конгресс гаргахгүй гэдэг заалт бол ганц америкийн хэвлэлийн хувь заяатай холбоогүй юм. Дэлхий дахинд тэр дундаа өнөөдрийн бидний эдэлж байгаа хэвлэлийн эрх жинхэнэ мөн чанараараа энэ хэдэн өгүүлбэрээс эх ундаргатай юм. Та өөр ямар хуулиар ийм дархан эрх эдэлдгийг мэдэх үү? Өөр хаана ч үгүй. Эмгэг согоггүй ардчиллын үндсийн үндэс нь чөлөөт сэттүүл зүй гэдэг зарчим түтэн тархаж байгаа юм.
-Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид яг юу санах ёстой вэ?
-Энэ өдөр бид өөрсдийгөө хамгийн түрүүнд үнэлж дүгнэх хэрэгтэй болов уу. Эргээд харахаар арван найм байтугай хоёр гурван жилийн өмнө зүүд шиг байсан зүйлс биеллээ олжээ. Сэтгүүлчид мэргэшч эхлээд байна. Зохиолч, яруу найрагч билэг авьяастай хүн л хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахад болно гэж боддог байсан бол өнөөдөр сэтгүүлчийн мэргэжлийг их, дээд сургуулиар олж авдаг болоод байна. Сонин хэвлэлүүд төрөлжиж байна. Радио, телевизэнд зүгээр суух аргагүй өрсөлдөөн бий боллоо. Орон нутагт хэвлэл мэдээлэл амилж тэндээ үгүйлэгдэх төвшинд хүрч эхлээд байна. Ийм нөхцөлд сэтгүүлчид өөртөө үзэгдэл, үйл явдалд хандах наад зах нь гурван зарчим тавих хэрэгтэй болоод байгаа юм. Нэгдүгээрт, Мэргэжилдээ, эргэн тойрондоо туйлын үнэнч байх. Хоёрдугаарт, аливааг олон өнцгөөс тов тодорхой харж чаддаг байх. Эцэст нь мэдлэг оюуны чадамж өндөр байх л юу юунаас чухал.
-Таны бодлоор сэтгүүлчийн эрх чөлөөний нөгөө тал нь юу вэ?
-Хувь хүний нэр төр л халдашгүй дээ. Эндээс л гүтгэлэг гэгч гарч ирж сэтгүүл зүйн онол хийгээд практикт эерэг, сөрөг ярианы эх ундарга болдог. Хамгийн энгийнээр өөртөө дөрвөн асуулт л тавьчих. Түүний хариултаас хүний нэр төр рүү халдах эсэх нь шийдэгдэнэ. Миний бичсэн гүйцэд үү, үгүй юу, гарцаагүй баримтаар гаргав уу, үгүй юу, шударга байж чадав уу, үгүй юу л санаанаасаа би үүнийг хийв үү, үгүй юу гэсэн дөрөвхөн асуулт тавь. Тийм гэсэн хариулт гарч л байгаа бол юун хүний нэр төрд халдах.
-Бид ямар нөхцөлд ажиллаж байгаа бол?
-Их зөөлрүүлж хэлэхэд амаргүй нөхцөлд ажиллаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа бидний мэргэжил нэгтнүүдээс маань сүүлийн арав гаруйхан жилд л гэхэд ажлаа хийж яваад мянга хэдэн зуун хүн амиа алдаад байна. Сэтгүүлчид биеэ яаж авч явах вэ гэдэг асуудал дэлхийн хаана ч мэргэжлийн түвшинд яригдах боллоо. Бидэнд ярьж анхаарах юм мөн ч их байна даа.
-Манайд сэтгүүлчдийн байгууллага олон. Та Азийн Сэтгүүлчдийн холбооны дэд Ерөнхийлөгч, Азийн Сэттүүлчдийн Монголын холбооны тэргүүний үүрэгт ажилтай. Холбооныхоо талаар юу хэлэх вэ?
-Ази гэдэг тэр чигээрээ буцалж байгаа хачин эрч хөдөлгөөнтэй, тоолшгүй олон талтай, амьдралын сонин хэвшил загвартай тив. Тэр ч хэрээр энэ тивийн сэтгүүлчдэд асар их үүрэг хариуцлага оногдож байгаа юм. Хийж бүтээхээр бодож санаж байгаа юм их бий. Энэ талаар хоёулаа жич ярина.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Арбат купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [Euro Cube] Москва ЛевоберРµÐ¶Ð½Ñ‹Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 в марках 250мк Москва БутырскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp Москва ЧертаноР²Ð¾ Ð¦ÐµÐ½Ñ‚Ñ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ð¾Ðµ купить МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] Сайт 28 плюх спустя ЗакладкР¸ шишки ак47 в Абинске Игарка купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Москва Митино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон (HQ) Ð“ÐµÑ€Ð¼Ð°Ð½Ð¸Ñ  Москва НовокосР¸Ð½Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [AB] Москва ПреобраР¶ÐµÐ½ÑÐºÐ¾Ðµ купить MDMA Pills - ORANGE Москва ГольяноР²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ (миф) Москва СеверныР¹ купить МескалиР½ Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹ закладкР¸ Гашиш в Муре Москва Зюзино купить Ecstasy Мценск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cтимулят
IP:185.251.70.178  2018-09-03 10:17:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.