А sound, Lemons нарыг ардаа орхисон амжилтыг "Compass" хамтлаг үзүүллээ

2011/11/16
Share |
Хүмүүс:
А sound, Lemons нарыг ардаа орхисон амжилтыг

Монголын амьд хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ хамтлаг хүч түрэн орж ирж байна. Жил бүр уламжлал болон зохиогддог “Coken beat” наадмын энэ жилийн ялагч “Compass”- хамтлаг болсон.  Гурван гишүүний бүрэлдхүүнтэй “Coken beat” наадмын ялагчид маань БНСУ-д болдог  Азийн амьд хөгжмийн хамтлагууд оролцдог “Asian beat” наадамд оролцох эрхээр шагнуулж бахархам амжилтыг гаргаад иржээ.  Хамтлагийнхан маань  шилдэг дуучин хэмээх шагналыг хүртсэн байна. Урд урдны жилүүдэд манай улсаас А sound, the Lemons, bul sara гэх мэт Монголын амьд хөгжмийн ертөнцөд толгой цохисон хамтлагууд “Asian beat” наадам оролцсон ч  ийм амжилтыг авчирч чадаагүй байна. Тэгэхээр яах аргагүй амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвараараа нэгэн шинэ хамтлаг түрэн орж ирж байгаа нь энэ удаагийн шагналаар илэрхийлэгдэж байна . Ингээд шинэ залуу уран бүтээлчиддээ өндрөөс өндөр амжилтыг хүсье.

  Д.Эрдэнэсолонго        

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.