Брэд Питт 50 насандаа зодог тайлна

2011/11/16
Share |
Хүмүүс:
Брэд Питт 50 насандаа зодог тайлна

47 настай жүжигчин Брэд Питт саяхан Австралийн “60 минут” нэвтрүүлэгт оролцжээ. Ярилцлагийн үеэр сэтгүүлч түүнээс цаашид хэдэн жил жүжигчний мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөөтэй байгааг асуухад “Би 50 нас хүртлээ энэ ажлаа хийнэ гэж бодож байна. Одоо надад гурван жил үлдэж байна” гэжээ. Сэтгүүлч “Та зургаан хүүхэдтэй. Одоо дахин хүүхэдтэй болъё гэж бодож байна уу” гэсэнд “Би сайн мэдэхгүй байна” гэжээ. Жүжигчин хосууд маань Maddox 10, Pax 7, Zahara 6, Shiloh 5, Vivienne болон Knox 3 настай хүүхдүүдтэй билээ. Тэд тун их анхаарал халамжтай сайн эцэг, эх. Зав л гарвал хүүхдүүдтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрөөхийг хичээдэг байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.