Хүмүүс: |
Тэр гэр бүлээ “сүйрүүлсэнийхээ” дараа нэгэн бүжигчин залуутай дотно харьцаатай болоод байгаа. Марк ЭНТОНИ, Женнифер ЛОПЕС нар одоогоор ойлгомжгүй харьцаатай байна. Асуудал маргаан шийдэгдээгүй байхад 42 настай Лопес залуу амрагтай болоод байна. Тэр нь өөрийнх нь бүжгийн хамтлагийн гишүүн Каспер СМАРТ ажээ. Тэр залуу одоо 20-той. Тэднийг хамт байхыг хэвлэлийнхэн хамгийн анх 09.24-нд Лас-Вегасийн нэгэн шөнийн клубт харжээ. Тэд их дотно харьцаатай байсан гэнэ. Касперийн хувьд бүсгүйн бүх шоунд оролцохоос гадна Лос-Өнжелесийн Boulevard клубт охидын хамт нүцгэн бүжиглэдэг байна. Daily Mail-ийн бичсэнээр Смарт өмнө нь Бейонсе, Майкл Жексоны багт ажиллаж байжээ.
Factnews.mn