Топ Э.Одгэрэл Туулын хөвөөнийхний нүдийг хужирлах нь

2011/11/17
Share |
Хүмүүс:
Топ Э.Одгэрэл Туулын хөвөөнийхний нүдийг хужирлах нь

 

 "Оддын хотхон"-ыг баригдсан цагаас өдийг хүртэл амьдарсан ууган оршин суугчдынх нь нэг топ Э.Одгэрэл саяхны нэгэн өдөр  буурь сэлгэж, Туул голын хөвөөнөө тохижоод авчээ. Тэрээр өөрийгөө хунтай зүйрлэдэг шигээ хун цагаан өнгөнд дуртай. Тиймдээ ч Э.Одгэрэлийн гэрийнх нь тавилга сэлт ч цагаан голдуу аж. "Оддын хотхон"-оос нүүхэд айл хөршийнх нь гэрийн эзэгтэй нар топ хатаггайн сонголтыг сонжоод авсан гэнэ лээ. Дөчин насны босго алхсан ч, балетаар хичээллэж кинонд тоглоод улам л залуужиж буй түүнийг эртнээс ивээлдээ авсан нууцлаг эрхэм нь ийн тухтай байр руу нүүлгэсэн гэх. Дотоод засал чимэглэл, интерьер дизайныг нь топ хатагтайн хүссэнээр засаад барахгүй уран зураг, баримал гээд таашаадаг эд зүйлсийг нь Монголын шилдэг уран гартай залуучуудад захиалж хийлгүүлсэн аж. Эрхэм ноёнтны цаг зав, мөнгөө харамгүй зарцуулсан шинэ гэр нь Э.Одгэрэл хатагтайд ихээхэн таалагдаж байгаа гэдэг. Юутай ч "Мөнхийн залуу нас" тодотголтой топ Э.Одгэрэл ойрын хэдэн жилдээ Туулын хөвөөнийхний нүдийг хужирлах нь.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mitzvah Photography DC ”An interesting discussion is worth comment. I think that you should write more on this topic, it might not be a taboo subject but generally people are not enough to speak on such topics. To the next. Cheers Reply ”
IP:184.75.217.173  2016-06-09 02:42:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.