"Миний нууц хүү" жүжгийн нээлтийн тасалбар зарагдаж дууссан байна

2011/11/17
Share |
Хүмүүс:

Өнөөдөр орой Улаан хивсний ёслолоор нээлтээ хийх гэж байгаа “Миний нууц хүү” жүжгийн эхний өдрийн тасалбар дууссан байна. Мөрөөдлийн театрын анхны уран бүтээл Оросын алдарт зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжиг өнөөдрөөс эхлэн тайзнаа тавигдах гэж байна. Жүжгийн гол дүрд  АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Баатархүү, Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, залуу жүжигчин С.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Нэгэн үе УДЭТ-аар овоглож явсан  жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар хүсэл тэмүүлэлийнхээ  “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж буй тухай хэн хүнгүй мэдэх болсон. Уг театрыг байгуулах болсон шалтгаан нь залуус өөрсдийн уран бүтээлийг хязгааргүй орон зайд туурвихад оршжээ. Ийнхүү хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж буй залуу уран бүтээлчдийн маань хамтын уран бүтээл өнөөдөр орой 20:30 цагаас улаан хивсний ёслолоор нээлтээ хийж, үзэгч олны оюуныг мялаах гэж байна. Ямартаа ч гараа сайн бол бариа сайн гэдэг. Өнөөдрийн нээлтийн арга хэмжээний тасалбар аль хэдийнээ дуусчихан байхыг бодоход залуу уран бүтээлчдийн маань уран бүтээл үзэгчдийг байлдан дагуулах нь гарцаагүй байна. уран бүтээлч залуусдаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.