Ц.Хулан хүрээ донжийг гутаалаа гэж үү

2011/11/18
Share |
Хүмүүс:
Ц.Хулан хүрээ донжийг гутаалаа гэж үү

Хаа хамаагүй гоёж, хачин эндүү хувцасласан Ц.Хулан хатагтайг хараад бишрэх сэтгэл төрөхгүй л болов уу. Найрагтаа халж халамцаж явдаг юм болов уу гэмээр, ааль ааш нь зүгшрэхгүй, аягүйтвэл “улаан гажиг” гэдэг нь лавшрах төлөвтэй дэг. Чамин, дэгжин гэхээсээ хээнцэрлэж ядсан хэгжүүн хөгшин шиг л, хаа сайгүй юм юманд ягаарч улайрч явах нь залхмаар. Одоо бүр оддын өвчнөөр өвчлөө юу гэлтэй,эгээтэй л “Мисс”,”Universe best songs”, “to be or not to be шоунуудад, ашгүй гүйгээд орчихгүй бололтой. Нийгмийн идэвх нь нэр нүүртэйгээ, улаарч ягаарсан цэцгэн зүйрлэлтэйгээ, эртний хүрээ донжийг гутаасан имиджтэйгээ эрээлж цээрлэх юмгүй, “өрсөлдөгч” гээд зогсож байхаас сийхгүй шинжтэйдэг. Уг нь хэнбугай юугаа өмсч, яаж гангарах нь дурын хэрэг боловч, түмний хүндэтгэл хүлээсэн хатагтай бусдыг хүндэлж, цаг үеэ мэдэрмээр санагддагыг нуух юун. Сайхан хувцсыг өмсөж биш, сүр бадруулсан хувцсанд өмсөгдөж харагдах.Ямартаа ч, энэ ихэмсүү найрагч “Орших уу, эс орших уу?” театрчилсан реалити шоунд “шүүгч хадам эх” шиг залраадхаж. Харин хүндэтгэл хайр татсан, авьяас билэг төгс алдартнуудын дунд арай л жулдаж байгаа нь анзаарагдахаар барахгүй, үзэгчдийн уур цухлыг хүргэжээ. Тэднээс юу дутах вэ гэх атгаг санаандаа ач тач үзэж, билэг танхай хүн болж аяглах янзтай. Эрдэмт хүн даруу гэдэг дээ, нэр зүсээ бодмоор, нэгэнт танигдсан авьяасаа болон өөрийгөө хүндэлмээр. Хулан хатагтай оросоор халтар хултар ярих гэж телевиз үзэгчдийн дургүйг хүргэх нь бүр илүүц баймаар. Орост боловсрол эзэмшсэн Сувд гуайн дэргэд оросоор ярих гэж хичээх нь бүр инээдэм. Юун төлөө үгээр үйл бадраадаг найрагч билээ, түүнд монгол хэлний аугаа үгсийн сан цөөдөмгүй.“Эцсийн эцэст шүлэг гэдэг иргэнлэг чанартай, цаг үеэмэдэрдэг байх ёстой” хэмээн хэлсэн түүний үгийг өөрт нь дайх иргэний зориг гаргаж, “цаг үеэ мэдэрцгээе” хэмээвээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.