"Ноёд" группийн ноён Г.Буяндорж эхнэрийнхээ карьер, бизнесийн нэр төрөө унагаж дууслаа

2011/11/18
Share |
Хүмүүс:

 Сайн хүний нэрийг гурван ч удаа худалддаг гэж үгийг “Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж яруу тодоор батлаж явна. Тэрээр дуучин эхнэр Т.Ариунаагийнхаа нэр нүүрээр түрий барьж, их хэмжээний зээл авсан ч эргүүлэн төлөлгүй “гол гарч” ганцхан байсан архины үйлдвэрээ групп болтол өргөжүүлээд авсан нарийн ухаантай эр аж. Анх Сэлэнгэ аймаг дахь архины үйлдвэрээ шинэчлэх нэрээр 2000 онд “Цэнг Трейд” компаниас зээл авч байсан Г.Буяндорж бараг жил бүрд нэг охин компани нэмэн, бизнесийнхээ хүрээг амжилттай тэлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй явна. Даварсаар даварсаар нэмсээр нэмсээр түүний зээлийн дүн 4 тэрбумд хүрсэн ч ноён Г.БуяндоржЦэнг трейд”-д өрөө барагдуулах биш харин ч улам заналхийлэн дарамтлах болсон гэлцэж байна. Алдсан хүн арван тамтай гэгчээр Цэнг Трейдийн захирал Эрдэнэбат хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандсан боловч байдал дээрдэхгүй байгаа юм байна. Учир нь, дуучин Т.Ариунаагийн дүү түүний охин компанийг удирддаг бөгөөд хэд хэдэн удаагийн их хэмжээний зээлийн баталгаа гарган өгч байсан нь мөн зээлийн барьцаанд тавьсан охин компаниуд ноён Г.Буяндоржийнх биш болж таарчээ. Нэрт дуучны гэр бүлийн хүн гэдгээр нь хүндлэн, итгэж “Миний бизнесийн нэр хүндийг бас эхнэрийн минь карьерийг бодооч, бүү унагаач" гэж үхэн хатан гуйдаг байсныг нь Эрдэнэбат захирал илчлэхээс өөр аргагүй болжээ. Нэг компанийг битгий бүхэл бүтэн Татварын газар, Авлигатай тэмцэх газрыг сөрж, хуулийн хүрээнээс халин томорсон Г.Буяндорж одоо хэнд ч юунд ч дийлдэхээсээ өнгөрсөн бололтой. Учир нь, түүний нэр дээр 277158 300 төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийж, арван сая төгрөгийг Дархан- Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдөд авлига болгон өгсөн хэрэг үүссэн. Эдгээрт нь жирийн дэглэмтэй ангид зургаан жил хоригдох ялыг төлөвлөөд байсан ч 2006 онд үүссэн энэ хэргиин бүрдүүлэлт дутуу, нотлох баримт хангалтгүй байсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд буцжээ. Энэ хугацаанд татвараас зайлс хийсэн гэх хавтаст хэрэг нь саяхан батлагдсан татварын өршөөлийн хуульд хамрагдаад цагаадсан. Эгэл жирийн иргэн хэн нэгэн байсан бол өдийд аавын хаалга татаад орчихсон сууж байх байсан биз. Харин нэртэй дуучны нөхөр, сонгуулиас сонгуулийн хооронд намаа санхүүжүүлж эрх баригчдад тал олсон юм болохоороо ноён Г.Буяндоржийн хавтаст хэрэгт нотлох баримт сэлт нь бүрдэхгүй байх ч аргагүй л биз.

 Эх сурвалж: “Хүмүүсийн амьдрал” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.