"Миний нууц хүү" жүжгийн үзэгч Т.Хулан

2011/11/18
Share |
Хүмүүс:

Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарласан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид өчигдөр Соёлын төв өргөөнөө шинэ театрынхаа нээлтийг хийж, анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгээ толилуулав. Улаан хивсний ёслолоор эхэлсэн шинэ театр, шинэ жүжгийн нээлт үзэгчдэд нэгэн гайхалтай үдэш бэлэглэсэн. Урлаг, соёл, олны танил эрхмүүд ч цөөнгүй ирсэн харагдсан. Тэдний нэг нь УДЭТ-ын “залуу ээж” Т.Хулан. Нэгэн үе театрын алтан тайзнаа хамтран тоглож байсан найзууддаа баяр хүргэхээр ирсэн жүжигчин бүсгүй жүжиг өндөрлөсний дараа тайзны ард хэсэг саатаж, мэргэжил нэгтнүүд, бас нөхрийнхөө баярыг хуваалцсан юм. Дашрамд дуулгахад, түүний нөхөр, “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр тус жүжгийн найруулагчаар ажилласан юм.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.