Бөмбөрийн "Нүргээн" айсуй

2011/11/18
Share |
Хүмүүс:
Бөмбөрийн

"Монголын шинэ цагийн бөмбөрчдийн холбоо", "Брэнд Продакшн" хамтран 12 дугаар сарын 11-ний өдөр UB паласийн концертын их танхимд бөмбөрийн  "Нүргээн" фестивалийг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд Монголын алтан үеийн авъяаслаг бөмбөрчид болон  энэ цагийн шилдэг  бөмбөрчид  нэгэн тайзнаа хуран чуулж тэнгэр газрыг доргиох  нүсэр тоглолтыг харуулах аж. Энэхүү фестиваль нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.

"Нүргээн" фестивальд Харанга, Хурд, Fire, A sound, Соёл эрдэнэ, Баянмонгол, Никитон, Бүх цэргийн  дуу бүжгийн чуулга, Nisvanis, Хос сүх, Чингис хаан, Булсара,  Зүгээр л, Metronome, The lemons, X-vit, Black & white, Үлгэр жишээ  найрал хөгжим, Prophets, L-guards, Greenwood, Green mask  хамтлагийн бөмбөрчид, жааз бөмбөрчин Ч.Сүхбаатар нар оролцож хурд хүч, ур чадвараа гайхуулах төдийгүй  урилгаар rapper GEE, Lumino, Quiza, Жонон  нарын хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм байна.

Монголын бүхий л цаг үеийн сор болсон бөмбөрчдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн их нүргээнийг анх удаа урлаг соёлын өргөн хүрээг хамруулан хийж байгаа нь хөгжмийн соёлыг хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой төдийгүй бөмбөр хэмээх цохилуур хөгжмийн  хөгжлийн шинэ үеийн  түүхийг эхлүүлж буй юм.

Тэнгэр  цөмрөх мэт бөмбөрийн нүргээн, шилдэг бөмбөрчдийн гайхалтай хэмнэлийг 12 дугаар сарын 11-ий өдөр UB паласийн концертын их танхимд мэдэрцгээе.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.