Цагаан хоолтон одод "Хайрын өргөө"-д цугладаг

2011/11/18
Share |
Хүмүүс:
Цагаан хоолтон одод

Манайдаа л олны анхаарлын төвд байдаг дуучид, жүжигчид сүүлийн үед цагаан хоолтон болж, мах харахаар л дотор нь муухайрдаг гэж байгаа. Зарим нь бүр эхнээсээ цагаан хоолны газар ч байгуулаад амжиж. Гоо сайхан, бие галбир төдийгүй эрүүл мэндэд ихээхэн тустай гэх энэ арга нь оддын дунд газар авсан нь дамжиггүй. Ямартаа л, дуучин К.Номинжин цагаан хоолтон болсон дэлхийн ододтой хамт зураг хөргөө татуулан, бүр “Азийн хамгийн царайлаг цагаан хоолтон” гэх өргөмжлөл тэврээд ирж байхав дээ. Тэгвэл одоо мөнөөх цагаан хоолтнууд маань нэгэн дор цугларч, “Хайрын үдэш” нэртэй өдөрлөгт тогтмол оролцдог болжээ. Түүнчлэн гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагаас эхлээд зарим нэг дуучид зөв хооллолтын клуб байгуулан үеийн бүсгүйчүүдээ уруу татаж байгаа гэнэ. Жин хасах, эрүүл байх гэх мэт олон талын ач холбогдолтой энэхүү клубт УИХ-ын гишүүдийн эхнэрүүд ч дугаарлах нь холгүй үйлчлүүлдэг гэсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.