Ерөнхийлөгч хөлөртлөө атгасан "хөзөр"- өө шидэж, АТГ-ын дарга нарыг томиллоо

2011/11/21
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч хөлөртлөө атгасан

Найман сар гаруй хугацаанд даргагүй байсан Авлигатай тэмцэх газар (АТГ) удирдлагатай болсон нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдал байлаа. Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн са нал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Гэтэл байгуулагдаад таван жил болж буй энэ газар хоёр даргын нүүр үзэж, авлигын акулуудтай бус жараахайн араас хөөцөлддөг гэж олны шүүмжлэлд өртсөөр ирсэн. Олон таамаг дагуулж, хөшигний ар дахь тохи ролцооны эцэст АТГ-ыг цаг даагийн хурандаа Н.Ганболд удирдахаар боллоо. Нийс лэлийн уугуул тэрбээр “Улаан баа тар төмөр зам”-ын Илчит тэ рэг ний де по гоос ажлын гараагаа эхэлж, ул маар ОХУ-ын До тоод явдлын яамны дээд сур гуулийг төгсөж, 1979 оноос цагдаагийн байгууллагад ажил лаж эхэлжээ. Цагдаа, эрүүгийн тө лөөлөг чөөс Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга болтлоо хүчний бай гууллагад 22 жил тууштай ажилласан түүний дадлага, туршлагад эргэлзэх зүйл алга. Цагдаагийн дарга нар бусдын гар хөл болдог, том чуудын талд ажилладаг гэх нэр зүүдэг бол хурандаа Н.Ганболд энэ бүхнээс ангид явсан гэхэд болно. Хурандаа Н.Ганболд, Б.Хурц нар УИХ-аас ногоон гэрлээр гарч ирлээ. Шөнөдөө амжаад тэд ажлаа хүлээгээд авсан юм. Төрийн ажил ийм шуурхай байгаад сайшаах өөр юу гэх вэ. Харин УИХ-ын гишүүд олны эгдүүцлийг төрүүллээ. Хууль зүйн байнгын хороо ээлжит бус хурал зарлахад Ж.Сүхбаатар гишүүнээс өөр хэн ч, юу ч асуусангүй. УИХ-ын чуулганаар хэлэл цэхэд Д.Ганхуяг, Я.Батсуурь, Ч.Сэд ванчиг гишүүн нараас өөр ам нээх хүн байсангүй. Зүй нь энэ хурлаар тэднээс тоймтой зүйл асууж, Монголыг аалзны тор мэт сүлжсэн авлигаас хэрхэн салгах талаар асуух ёстой байсан бус уу. Гэтэл гишүүд олон зүйл асуувал намайг яах ч юм билээ гэсэн шиг таг чиг суусаар бараг 100 хувь санал нэгтэй баталчихна лээ. АТГ-ын дэд даргаар Б.Хурцыг томилсонд олон хүн нэг их таатай хүлээж авсангүй. Нутагт нэгтнээ онц ноцтой хэрэгт сэжигтнээр татаж, харийн орноос авчрахдаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тариа тарьж, зодож улмаар амь насаа алдахад хүргэсэн хэмээн харийнхан төдийгүй Д.Энхбат агсны ар гэрийнхэн одоо ч гомдолтой байдаг юм билээ. Орос школтой, эдийн засагч, хуульч мэргэжилтэй Б.Хурц АТГ-ын дэд даргын албыг хашиж дөнгөх болов уу гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байсан. Тэрбээр төрийн албанд ажилласан хугацааныхаа ихэнхийг ОХУ, Унгар, Турк, БНСУ гэх мэт оронд МИАТ-ын төлөөлөгч, ЭСЯны нарийн бичгийн даргын алба хашиж өнгөрөөжээ. ОХУ-ын Аюулгүй байдлын академийн дээд курсыг 1999-2000 онд төгссөнөөсөө хойш 2000-2002 онд ТЕГ-т ажилтан, 2005- 2006 онд хэлтэс, газрын дар гаар, 2009 оноос ҮАБЗ-д ажиллаж бай гаад 2010 онд Лондонг зориод саатуулагдсан. Намтараас нь харахад тэрбээр хууль хяналтын байгууллагад ердөө дөрвөн жил ажиллаж. Б.Хурц ахархан энэ хугацаанд арав, түүнээс ч олон жилийн дадлага, туршлага хуримтлуулсан байхыг үгүйсгэхгүй.

Төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа хүний эрх, эрх чөлөөнд халдахыг хуулиар олгосон эрх мэдэлтэн хэн нэгний нөлөөнд автаагүй, ял зэмгүй, нэр цэвэр байх ёстой бус уу. Б.Хурц нөлөө бүхий эрхмүүдэд тал засаж, тэдний нөмөр нөөлөгт байдаг тулдаа ял шийтгэлгүй яваа нэгэн гэх юм билээ. Тэрбээр ОХУ-д ажиллаж байхдаа тамхины наймаа хийж, хууль бус энэ бизнест гаршсан нэ гэн гэдгийг хэв лэлийн хуудаснаас уншсан хүн цөөнгүй. Тиймээс ч түүнийг энэ байгууллагыг удирдах ёс зүйгүй гэж олон хүн үзэж байна. Шударга, хэний ч нөлөөнд үл автан, Монголыг авлигаас салгаж чадна хэмээн Ерөнхийлөгч итгэн, энэ албанд тэнцэх олон хүнээс сонгосон Н.Ган болд, Б.Хурц нар хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна. Хуульд заа сан зургаан жилийн хугацаа 2017 онд дуусна. Энэ хугацаанд Ерөн хийл өгч, УИХ-ын сонгууль хоёр удаа болно. Төрийн тэргүүн хэн байхаас үл ха маарч энэ байгууллагыг улс төрөөс ха раат бус байлгаасай. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч бүр өөрийн хүнээ тавьдаг жишиг тогтож, АТГ-ын дарга нар тэдний халаасны хүн болчих вий.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.