Ч.Содтуяа: Би хэзээ ч хайраар дутаж үзээгүй

2011/11/21
Share |
Хүмүүс:
Ч.Содтуяа: Би хэзээ ч хайраар дутаж үзээгүй

“Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй.

 

-Загвар өмсөгч, мисс Ч.Содтуяа гэхээр л хүмүүс даруухан, нуруулаг бүсгүйгээ р төсөөлдөг. Ингэхэд загварын ертөнц таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бол?  

-Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн юм. 17-хон настай байхдаа “Мисс Монголиа-2004” тэмцээнд оролцож, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон нь миний амьдралд тохиосон хамгийн том боломж байлаа. “Мисс Интернэшнл-2004” тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртсэнээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, өөрийгөө таниулж чадсан. Түүнээс хойш олон тэмцээн, уралдаанд оролцсон доо. Тийм болохоор цаг ямагт миссийн нэр хүнд, бүтээх үйлсийнхээ талаар анхаарч эхэлсэн шүү. Загвар өмсөгч болохоор шамдаж байсан тэр жаахан охин, өнөөгийн мисс бүсгүйн хооронд асар их ялгаа бий. Загварын ертөнц амьдралын минь салшгүй нэг хэсэг. Тиймээс мисс, загвар өмсөгч гэсэн энэ хоёр нэрэндээ би туйлын хайртай. Энэ ч утгаараа, олны итгэл хүндлэлийг дааж явахсан гэж үргэлж хичээдэг.

-Хэдэн настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан билээ. Шавь нараа бэлтгэхийн сацуу мисс охидод ч багшилдаг бололтой?

-13 настайдаа “Ганга гоёл” компанийн Дунгаамаа эгч дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдсан. Загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 10-аад жил өнгөрчээ. Залгамж халааг минь авах авьяаслаг шавь олон бий. Загвар өмсч, миссийн тэмцээнд оролцож, олонд танигдаагүй хэрнээ биеэ гоё авч явдаг, царай зүс сайтай гоо охин зөндөө байна. Тэднийг загварын ертөнцөд хөл тавин өөрийгөө хөгжүүлж, гоо сайхан төдийгүй бусад байдлаараа ч үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, нийгэмд дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч явдаг юм. Тиймээс загвар өмсөгч болон мисс охидыг өөрийнхөө хэмжээнд дэмжиж, чадах бүхнээрээ тусалдаг. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гоо бүсгүй, чадварлаг загвар өмсөгчийг гаргаж ирэх нь миний хувьд хамгийн чухал.

-Манайхны зарим нь өндөр нуруутай болохоор ч юм уу аль эсвэл бусдын зөвлөгөөг дагаж загвар өмсч эхэлсэн гэж ярьдаг. Харин таны хувьд?

-Манай гэрийнхэн өндөр нуруутай. Аав бол надаас ч өндөр. Би нэг ахтай, айлын отгон хүүхэд. Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг байлаа. Энэ нь ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл минь болсон байх гэж боддог. Ээж минь хөгжмийн багш учраас би бараг урлагийнхан дунд өссөн гэж хэлж болно. Тэр бүхэн миний хүсэл эрмэлзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.

-Отгон охин гэхээр нэлээд эрх өссөн байх, тийм үү?

-Мэдээж, эрхэлнэ. Ээж аав минь намайг хайраар дутааж өсгөөгүй. Үлгэрт л гардаг болов уу гэмээр үнэхээр их хайранд умбаж өссөн дөө, би. Ах маань Удирдлагын академид багшилдаг. Манай аав багш мэргэжилтэй, доктор профессор хүн. Ингээд бодохоор бүгд л эрдмийн талын улс байгаа биз (инээв).

-Тэмцээн уралдаанд оролцож байхад ээж тань үргэлж хамт явдаг юм билээ. Таны хамгийн дотны туслагч гэмээр?

-Үнэн шүү. Өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, амьдралаа хүссэнээрээ зохиож, өдий зэрэгтэй явж байгаа минь ээжийн хүч хөдөлмөр. Зохиосон загвараа урлахад ч маш их тусалдаг. Сэтгэл санаагаар дэмжиж, өөртөө итгэлтэй өөдрөг явахад маань их дэмтэй. Охин хүүхдийн хувьд, хамгийн дотны туслагч нь ээж байдаг шүү дээ. Тэгэхээр бүх охидод ээж нь хамгийн сайн найз, имижмейкер, дотны зөвлөгч нь байдаг. Ер нь, эх хүний үүрэг маш их. Охиноо гоо сайхан байлгахын сацуу биеэ зөв авч явах, эрүүл байх тал дээр нь сайн анхаардаг. Би агентлагт суралцаж байгаа охидынхоо эцэг эхтэй их ойр дотно байхыг хичээдэг. Тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч, аль болох туслах санаатай.

-Оёдол үйлэн д уран гэгддэг тань ч үүнтэй холбоотой байх?

-Тэгэлгүй яахав. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан. Хүн болгонд өөрийн гэсэн дадал хэвшил бий. Түүн шиг оёдол үйлэнд уран, аливаад нягт нямбай хандах дуртай. Ээжээсээ авсан үлгэр дуурайлал ч их. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг шүү дээ. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн хэрэг.

-Та ямар ч загварын хувцсыг өөрөө оёод өмсч чадах уу?

-Чадна аа. Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцас оёдог байсан. Өдөр шөнөгүй суугаад л өөрийнхөө бүтээлийг гаргах гээд чармайна. Харин сүүлийн үед тэгж суух завгүй л явна. Агентлагийн хүрээнд өөрийн гэсэн загварын хувцсаа багтаасан. Энд тэндхийн арга хэмжээнд оролцох юм уу гадаадад тоглолтоор явах үедээ авч явдаг юм. Тийм учраас загварын тал дээр туршлага ихтэй.

-“Содоогийн цаг” нэвтрүүлгээрээ дамжуулж ойр зуурын зүйлсээр гоёл чимэглэл хийх аргачлал заадаг байсан. Тэр нэвтрүүлгээ яагаад зогсоосон юм бэ?

-Охидод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бүтээлч хүмүүсээс их зүйлийг сурч мэдэх боломж олгох зорилгоор энэ нэвтрүүлгийг хийдэг байлаа. Нэвтрүүлэг маань “NTV”-гээр гарч байсан ч, жил гаруй хугацааны дараа зогссон. Одоо би “SBN” телевизийн “Сайхан” нэвтрүүлгийг хийж байгаа. Хэдийгээр төрөл жанр нь өөр ч гэсэн, тэнд хуучин булангаа багтаах хүсэл бий. Үүний зэрэгцээ, “Содоогийн цаг” нэвтрүүлэгт заадаг байсан бүхнээ агентлагийнхаа сургалтад багтааж, шавь нартаа зааж эхэлсэн. “Сайхан” нэвтрүүлгийн хувьд, салбартаа тэргүүлж буй авьяаслаг залуусыг урьж оролцуулдаг. Монгол орон маань жижигхэн шүү дээ. Тиймээс олны танил хүмүүсийг байнга уриад байх боломжгүй. Олны танил бус хэрнээ ажил амьдралдаа амжилт гаргаж яваа эрхмүүдийг ч урих бодолтой байна. Тухайн хүний амьдрал ямар байх нь ажилч хичээнгүй байдал, хөдөлмөр зүтгэлээс нь хамаарна. Арга ухаантай, боловсрол мэдлэгтэй байна гэдэг нь сайн хүний шинж. Боловсролтой хүн ухаалаг байж, аливаа зүйлийн арга эвийг олж чадна.

-Загварын ертөнцөд нэр хүндтэй байсан ч та топ модель болохын төлөө нэг их шамдсангүй. Яагаад тэр вэ?

-Загвар зохион бүтээгчдийн ангид сурч байсантай минь холбоотой. Тиймээс загвар зохион бүтээх нь загвар өмсөхөөс ч илүү сонирхолтой санагдсан. Хүний сонирхол наснаас нь хамаарч өөрчлөгддөг юм шиг байна. Одоо ямар багынх шигээ юм болгонд оролцоод дэгдэж гүйгээд байлтай биш. Тэгж явах цаг зав ч байхгүй болж. Дотроо тооцож, тодорхой хэмжээгээр оролцоно гэж товлосон арга хэмжээн дээр л загвар өмсөнө. Өөрөө оролцохоос илүү модель охидоо аятайхан тоглолтод оролцуулж, нэр төртэй болгох юмсан гэж мөрөөдөж байна.

-Гэхдээ загвар өмсөгч болгон “Топ модель” гэсэн алдрыг битүүхэндээ хүсэмжилдэг биз дээ ?

-Манайд топ модель болоогүй ч гэсэн, сайн загвар өмсөгч олон байдаг шүү дээ. Д.Эрдэнэтуяа эгч л гэхэд олон жил загвар өмсч, шавь нараа бэлтгэлээ гээд топ болох гэж зүтгээгүй. Топ модель мөрөөдөх эсэх нь тухайн хүний үзэл бодлоос хамаарна. Энэ чинь зөвхөн “Гоёл” наадмын нэг шалгаруулалт шүү дээ. Энэ наадамд оролцсон загвар өмсөгчид л шагнуулах боломжтой. Түүнээс биш, олон жилийн хөдөлмөр, туршлагаараа ялгарах аргагүй. Би “Гоёл-2004” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж байсан. Үүнээс хойш загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно” гэж улайрч явсангүй.

-Загварынхан дундаа таныг их дуу цөөтэй хүн гэлцдэг юм билээ. Хувь хүний үзэл бодол, дотоод ертөнц тань тийм ч нээлттэй бус байдаг шүү дээ?

-Би загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг. Адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог сул тал бий. Үүнээс өөрөөр өөрийгөө юу гэж тодорхойлдог юм билээ, байз. Юутай ч, өнөөдөр хийж буй ажлаараа өсвөр үеийнхэндээ мэддэг бүхнээ зааж сургахын төлөө явж байна.

-Агентлагаа өргөжүүлж, гадаад харилцаандаа анхаарч байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Моделиуд маань сард хоёр удаа Азийн орнуудад зохиогдож байгаа томоохон арга хэмжээнд оролцдог. Тиймээс манайх Азийн загварын агентлагуудтай холбоо тогтоож, байнга хамтарч ажилладаг.

-Олны танил бүсгүйчүүд чинээлэг бизнесмэнтэй нэр холбогдох нь элбэг. Таны хувьд, шавь нартаа энэ талаар юу гэж сургадаг бол?

-Тухайн хүний боловсрол, амьдрах чадвараас шалтгаалах зүйл. Боловсрол муутай хүний амьдрах арга нь хүртэл өөр. Тиймээс би охиддоо “Боловсролдоо анхаарч, хэнээс ч санхүүгийн хараат бус амьдрах хэрэгтэй. Ээж аавынхаа ивээлд байгаа дээрээ сайн боловсрол эзэмш” гэж захидаг. Гэхдээ сүүлийн үеийн охид тодорхой хэмжээний боловсролтой, оюунлаг болсон байна лээ.

-Ээж хүний үүрэг их гэдгийг та түрүүнд хэлж байсан. Ингэхэд охиндоо тэр их хайр халамжийг мэдрүүлж чадаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед охинтойгоо хамт байх цаг зав гарсангүй. Ажил ихтэй байгаа учраас өглөө гараад л шөнө дүлээ р гэртээ орж байна. Гэхдээ миний хайрыг эмээ өвөө нь маш сайн мэдрүүлж байгаа. Амралтын өдөр бол өөр шүү. Ямар ч ажлаа хойшлуулж, охиндоо зав гаргаж чаддаг. Түүнээс биш, их ажлын үеэр бусад ээж шиг охиндоо цаг зав гаргаж, хажууд нь өдөржин байж амжихгүй л дээ. Охин маань одоо гурван ой хүрэх гэж байгаа.

-Мэдээж хэрэг, гэртээ байхдаа мисс биш ээж Содтуяа болно. Яг л өөрийнхөөрөө байж, амарч тухалдаг байх?

-Тийм ээ. Ойр дотныхоо хүмүүстэй хамт байхдаа сэтгэл амар, амгалан тайвныг илүү их мэдэрнэ. Гэрийнхэн маань ийм сайхан халуун дулаан орчныг бүрдүүлж чаддаг. Эмээгийндээ тэр бүр очоод байдагүй учраас зав гарвал охиноо аваад тийшээ зүглэнэ дээ. Дашрамд нь салхинд гарчихна. Гэхдээ гадуур явахдаа ч тодорхой хэмжээгээр өөрийнхөө гадаад төрх, биеэ авч яваа байдалд анхаарах хэрэгтэй. Мисс, загвар өмсөгч гэсэн ийм том нэр хүндийг авч явж байгаа хүний хувьд, олны өмнө сайхан харагдах нь миний үүрэг. Тиймээс хэт их дураараа загнаж, хаана ч хамаагүй чөлөөтэй байж чаддаггүй. Биеэ авч яваа байдал, үг хэл, хийж буй ажил минь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлбэл ийм сайхан цол өргөмжлөлийн эзэн гэж яваад яах билээ. Зүгээр нэг титэм зүүгээд өнгөрөх бус энэ нэр төрийг цаашид хэрхэн авч явах нь надаас шалтгаална.

-Оёж шидэх, нэвтрүүлэг хөтлөх, ойр зуурын хэрэгслээр чимэглэл хийх гээд л таны хобби олон бий. Гэхдээ хүмүүст мэдэгдээгүй өөр ямар нэгэн хобби байгаа биз?

-Загварын сэтгүүл, сонирхолтой ном цуглуулах дуртай. Өөр нууцаа дэлгээд хэрэггүй байх (инээв).

-Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

-Охиноо төрөх үед баярласандаа өөрийн эрхгүй уйлж байсан тэр аз жаргалтай агшныг л санаж байна. Түүнээс биш, би нэг их уйлаад байдаг хүн биш. Үүнээс өөр намайг уйлуулах ямар үйл явдал болсныг санадаггүй ээ.

-Сарын орлого тань хэд вэ?

-Нууц. Ямар ч байсан, миний амьдралд хангалттай хүрэлцэнэ. Тодорхой хэмжээгээр ажил хийж байгаа учраас энэ тал дээр санаа зоволтгүй. Хүний шунал ямар барагдах биш. Гэхдээ хүссэн болгоноо авна гэж юу байх вэ. Хэрэглээнийхээ зардалд хязгаарлалт хийнэ. Би баруун солгойгүй мөнгө цацаж, юу дуртайгаа аваад явдаг тийм баян хүн биш.

-Охиноо аавтай нь уулзуулдаг уу?

-Хувийн амьдрал, ялангуяа тэр хүний талаар нэг их яримааргүй байна. Угаасаа хүн болгон л мэдэж байгаа биз. Бидний амьдралын тухай сонин, сэтгүүл болгоны хуудаснаас харж болохоор байна.

-Таны хувьд, энэ талаар тоймтой зүйл ярьдаггүй. Харин гэр бүлийн тань хүн эсрэгээрээ байх шиг санагддаг?

-Харин тийм ээ. Би цаашид ч гэсэн, дуугүй л байх болно. Тэр хүн юу дуртайгаа яриад л явна биз. Гэхдээ охинтойгоо уулзах гэж огт ирдэггүй юм шүү дээ. Бидний дунд одоо ямар ч холбоо байхгүй болсон. Намайг хэнтэй үерхэж, хаана юу хийж явааг гэр бүл, найз нөхөд, ажлын газрынхан маань хүртэл мэднэ. Одоохондоо би ээж, аав, охинтойгоо хамт амьдарч байгаа.

-Гэхдээ ер нь цаашдын амьдралаа төсөөлж явдаг байх. Гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодол чинь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн болов уу?

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Хамгийн том шагнал минь эрх чөлөө. Тиймээс хэнийг хайрлаж, хэнтэй суух нь хэнд ч хамаагүй асуудал. Хамгийн гол нь хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгох хэрэггүй гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр санагддаг. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хэнтэй ч суусан, яадаг юм бэ. Миний хувьд, эд хөрөнгөнөөс илүү хайр сэтгэлийг чухалчилна. Амьдралдаа хийсэн анхны алхам минь ч үүнийг харуулсан. Намайг маш баян хүнтэй суух байх, араас нь их олон эр гүйдэг гэж янз бүрээр л ярьдаг байсан. Гэтэл би тэр болгоныг нь тоогоогүй. Өөрийнхөө хайр сэтгэлийг дагаж, охиныхоо эцэгтэй суусан.

-Та нөхөртэйгөө багагүй хугацаанд үерхсэний эцэст суусан. Анхны хайр тань байв уу, аль эсвэл?

-Анхны хайр мөн эсэхийг нь хэлж мэдэхгүй ээ. Энэ асуудлаа дэлгэхгүй.

 Р.Мөнгөн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СясьстрР¾Ðµ купить белый порошок ЗаводоуРºÐ¾Ð²ÑÐº ТрамадоР» в СретенсРºÐµ Купить LSD Покров Купить IKEA Чудово Купить Орех Советск ОтсутстР²Ð¸Ðµ табличкР¸ с vin купить DOMINO ЛыткариР½Ð¾ ЗакладкР¸ реагент в Липецке Ð¡Ð¸Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ñ ‹ «героин » Купить закладкР¸ шишки ак47 в Зуевке ПризнакР¸ употребР»ÐµÐ½Ð¸Ñ опиатов Купить закладкР¸ марки в СнежинсРºÐµ ЗакладкР¸ лирика в Лаишеве закладкР¸ в КарабулР°ÐºÐµ ЗакладкР¸ MDMA в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале Купить закладкР¸ стаф в Меленки Купить закладкР¸ трамадоР» в Вичуге ПриготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ спидов купить Тёмный СретенсРº КристалР»ÑÐ¼Ð¾Ñ‚Ñ€Ð¸ на карте Купить Порох Чадан купить MDMA Истра Купить закладкР¸ гашиш в ОстрогоР¶ÑÐºÐµ Купить экстази в Обнинск Купить закладкР¸ шишки в Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚е купить Амфа КовылкиР½Ð¾ Купить Кокаин в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ Купить закладкР¸ шишки в Кизеле купить Кокаин ÐŸÑ€Ð¾Ð»ÐµÑ‚Ð°Ñ €ÑÐº ЭПИЦЕНТР  СимфероР¿Ð¾Ð»ÑŒ Магазин кристалР» елец каталог цены Как делают ханку porus обход Купить закладкР¸ кокаин в Тавде Кетанов с анальгиР½Ð¾Ð¼ Купить Метод Мезень
IP:95.181.177.34  2018-04-21 15:19:30
vladpisun Hardegsen LSD kaufen Polgar vasarolni hosno купить героиню Учарал Amakusa????? Купить соль наркотиРºÐ¸ ПирацетР°Ð¼ и Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ Œ: совместР¸Ð¼Ñ‹ или нет закладкР¸ соли ялта амфетамР¸Ð½ 2016 Heroin Oral сатып алу LSD S?mkent sat?p al?n?z Ёбург купить Снег купить Номер 1 НерчинсРº купить Второй НоябрьсРº Как правильР½Ð¾ нюхать клей Amfetamine ZHitiqara sat?p alw Макинск купить мефедриР½ Scheibenberg LSD kaufen Kokain Akwsw sat?p al?n?z ЗакладкР¸ реагент в СердобсРºÐµ Купить Снег Ð¡Ð²Ð¾Ð±Ð¾Ð´Ð½Ñ ‹Ð¹ купить Витамин КондровР¾ Walsrode Kaufen Mephedrin Купить Твёрдый Сольцы Купить закладкР¸ экстази в Агидели ГавайскР°Ñ древеснР°Ñ роза семена купить Heroin Aotbebe сатып алы?ыз Clichy acheter de la methamphetamine Купить героин в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµ Купить Марки в Уварово Купить закладкР¸ LSD в Горняке buy methadone in Arkansas ЗакладкР¸ гашиш в ЩербинкРµ Купить коноплю для курения ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ð¯Ñ…Ð°Ð·ÐµÐ½Ð´Ñ – сатып алу купить Порох КонаковР¾ ЗакладкР¸ героин в БалашихРµ LDC Kentau сатып алы?ыз
IP:5.188.216.196  2018-06-02 10:09:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.