Нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр сонгуульд хүч үзнэ

2008/05/02
Share |
Хүмүүс: С Чимэгээ | 
Нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр сонгуульд хүч үзнэ

Монголын урдаа барих сайхан бүсгүйчүүдийн нэг бол нэвтрүүлэгч С.Чимгээ. Бие хаа, царай зүс, мэдлэг боловсролоороо энэ цагийн Монгол бүсгүйчүүдийг хол тасархай хаях болсон түүний нөхөр хойно боловсрол эзэмшсэн М.Чойдорж гэх эрхэм бий. Нөхрийнхөө царай зүсэнд биш өндөр боловсролд “нүд унагаж” ханилсан нэвтрүүлэгч С.Чимгээ эр нөхрөө надаас өмнө улс төрийн хүрээнд танигдсан өндөр боловсролтой, элит хүрээнээс гаралтай хэмээн тодорхойлж байсан нь бий. Үнэхээр ч түүний нөхөр Москвад тусгай хүчний чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвар өндөртэй нэгэн МАХН-ын гадаад харилцаа хариуцсан хариуцлагатай алба хашиж байсан нэгэн. Ноён М.Чойдорж оны өмнөхнөөс улс төрийн харьцангуй залуу хүчин, цэвэр нэртэй гэх ИЗН-д элссэн билээ. Улмаар Дорнод аймгаас УИХ-д нэг дэвших хариуцлагатай мандатыг нам нь түүнд үзүүлжээ. Дорнод аймгийн уугуул тэрээр энэ сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байгааг нам нь олж харсан нь энэ. Тэрээр ИЗН-ын Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд оюутнууд түүний өндөр боловсрол мэдлэгт маш их найдаж байгаагаа нуугаагүй байна. Ер нь сүүлийн үед Монголын улс төрийн хүчнүүдээс нэр цэвэр, чигч шударга бодлого, зорилготойгоороо олон нийтэд таашаагдаж байгаа ИЗН-д гишүүнээр элсэх хүмүүс олон байгаа. Тэдний олонхийг Монголын нийгмийн элит хүрээнийхэн эзэлж байгаа нь бас сонирхол ихээр татаж байгаа.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i love pron dd5GJ6 very nice submit, i certainly love this web site, keep on it
IP:89.28.10.242  2018-12-21 07:40:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.