Ш.Сайхансамбуу "зүүдээ ярих гээд хулгайгаа" ярих шахлаа

2011/11/21
Share |
Хүмүүс:
Ш.Сайхансамбуу

“Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив” гэгч нэгэн зүйл УИХ-ын чуулганы танхимд боллоо. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр УИХын гишүүн Ш.Сайхансамбуу,“Авлигатай тэмцэх газрын ажиллах орчныг сайжруулаарай.Их тааруу байна.Нэг жижигхэн өрөөнд хоёр гурван байцаагч суудаг.Мэдүүлэг өгөхөд хэцүү юм билээ” гээд ярих нь тэр. Гишүүд ч жиг жуг хийгээд явчихав.Тэрбээр юу ярьснаа сая л анзаарсан бололтой цааш нь “Яахав дээ, би иргэн хүнийхээ хувьд тэнд очиж байцаалт, мэдүүлэг өгөхөд тийм л байдал ажиглагдсан" гэх нь тэр. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлд ярилцлага өгөхдөө авлигачдын талаар баахан ам халснаасаа болж тэрбээр АТГ-аар нэг хэсэг эргэлдсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.