"Би Монгол Хүн" эрэлт ихтэй байна

2011/11/22
Share |
Хүмүүс:

Энэ сарын 25-нд ILOFT-д цомгийнхоо нээлтийг хийх гэж буй “Хар сарнай” Амарын “Би Монгол ХүнCD хэвлэлтээс гарсан байна. Удтал хүсэн хүлээсэн “Би Монгол Хүн” цомог хэвлэгдсэн явдалд фенүүд нь гүн талархалтай хандан, эрэлхийлж эхэллээ. Харин Тусгаар тогтнолын баяраар тохиох цомгийн нээлтийн баяраар хүрэлцэн ирсэн зочдод түүний шинэ цомгийг харах аз завшаан тохиох юм. Аливаад няхуур, чин сэтгэлээсээ ханддаг Амарын “Би Монгол Хүн” цомог тун өвөрмөц шийдэлтэйг эх сурвалж батлан хэлж байна. Билэг танхай үглээчийн Монголын урлаг соёлын акулуудтай хоршсон энэхүү цомог түүх, соёлыг хүүрнэн өгүүлж, утга уянгыг хосолсон оюуны гайхамшигт бүтээл болсон гэнэ. Ямагт шинийг эрэлхийлэгч түүний цомгийн нээлт Тусгаар тогтнолын баяртай давхцах учраас хүрэлцэн ирсэн зочид бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа төлөө тангараг өргөх ёслолд оролцоно гэдэг сенсаци дэгдсэн. Энэ зууны домог болсон С.С.Амартай хамт өнгөрөөх сюрприз дүүрэн үдэш ойртсоор... Дашрамд хэлэхэд түүний тоглолтын билет тун эрэлт ихтэй байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.