Факт:Э.Одгэрэл & Д.Оюунхорол

2011/11/23
Share |
Хүмүүс:
Факт:Э.Одгэрэл & Д.Оюунхорол

Энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд 1000 эмэгтэй чуулсан. НАМЭХ-ноос тус арга хэмжээг зохион байгуулжээ. Нэгэн дээвэр дор нэгдмэл үзэл санаатай цугласан энэхүү арга хэмжээнд ирсэн эмэгтэйчүүд ч сэтгэл хангалуун байж. Харин НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол индэрийн ард үг хэлэхдээ өөрийнхөө ч бусад эмэгтэйнхээ ч нэр хүндийг шаварт хутгаж орхисон нь харамсалтай. Тэрээр үг хэлж дуусаад “За, ингээд ерөнхий сайд Батсүх үг хэлнэ” гэж танхимд цугларагсдыг алмайруулжээ. Ойр орчныхоо хэдэн хүний дохио зангаагаар эндүүрэл гаргаснаа ойлгосон хатагтай огтхон ч эмзэглэсэн шинжгүй бараг аальгүйтсэн өнгө аястайгаар “Уучлаарай, Монголын улсын Ерөнхий сайд Батболд” гэж дуртай дургүй залруулсан байна. Хэдэн жилийн өмнө топ модель Э.Одгэрэл тухайн үедээ өөртэйгөө нэр холбогдож асан “Hero интертайнментийн Баатарыг таньдаггүй хүн болох гэж “Пентатоник” арга хэмжээний үеэр “Бат бил үү хэн билээ” хэмээн аальгүйтэж явсан. Хүмүүс загварын ертөнцийн үзэсгэлэнт гүнжийг “Бантахдаа хүртэл хөөрхөн юм аа” хэмээн өхөөрдөөд өнгөрч билээ. Урлаг бол урлаг. Загвар бол загвар. Харин улс төрийн тавцанд иймэрхүү хэлбэрлэг зүйл нэн зохимжгүй төдийгүй НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд том факт гэдгийг хатагтай Д.Оюунхорол тунгаах чадамжгүй нь харамсалтай. Сураг сонсоход Д.Оюунхорол гишүүн Монгол улсын ерөнхий сайдын сэнтийг мөрөөдөгсдийн нэг гэнэ.       

     Н.Сэргэлэн.Factnews.mn  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.