Монголд анх удаа

2011/11/23
Share |
Хүмүүс:
Монголд анх удаа

“Монгол Маркетер” ТББ, “Монголын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”, www.reclam.mn  хамтран Монголд анх удаа хэвлэл мэдээллийн байгууллага, бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “Зар сурталчилгааны нэгдсэн үзэгсэлэн, яармаг-2011”- ийг 11 сарын 29, 30-нд  зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь өөрийн компанийг олон нийт болон зорилтот бүлэгтээ сурталчлах, захиалагч байгууллагатай харилцаа холбоо тогтоох, бизнес хамтын ажиллагаа үүсгэх, маркетеруудын нэгдсэн сүлжээнд орох давуу талтай.
Үзэсгэлэнд телевиз,ФМ радио,сэтгүүл, сонин, хэвлэлийн компани, рекламын студи, фото студи, вэб сайт, мэйл маркетингийн үйлчилгээ, гудамжны төрөл бүрийн самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, үүрэн операторууд, сав баглаа, хаяг рекламын байгууллагууд гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхий л байгууллагууд оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Оюу Толгой ХХК, Хас банк, Мишээл групп ажиллаж байна. 

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Зар сурталчилгааны өнөөгийн чиг хандлага” сэдвээр таван байгууллагын төлөөлөл илтгэл тавих ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.