Б.Дашдондог киноны урилгад дарагджээ

2011/11/24
Share |
Хүмүүс:
Б.Дашдондог киноны урилгад дарагджээ

Дуучин Б.Дашдондог одоо дуулахаа болиод жүжиглэдэг болоод буй. “Хүний хүүхэд”, киноноос гадна тэрбээр Өвөрмонголчуудтай хамтарч хийсэн нэгэн бүтээлд дүрээ мөнхөлж, авьяасаа гайхуулсан. Үүнээс хойш дуучин эрд кино, жүжгийн санал нэлээд ирсэн бөгөөд хамгийн ашигтай болзол тавьсан, аятайхан дүр бүхий хэд хэдэн саналыг нь хүлээж аваад байгаа гэнэ. Мөн түүхэн киноны гол дүрд тоглох хүсэлтэй байгаагаа ч эрхэм найруулагч нарт захиад авсан сурагтай. Магадгүй, чамгүй урт ургасан үс, чамин засалттай сахал тэргүүтэн нь иймэрхүү дүр бүтээхэд тохирч ч мэдэх юм. Харин дуучин маань ойрын хугацаанд шинэ киноныхоо ажилд орох бөгөөд цаашид найруулагчийн чиглэлээр ч хүч сориод үзэх бодолтой байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.