Ш.Жаргалсайхан: Ө.Даваабаатар харцага намайг амласныг сонсоод цочсон

2011/11/25
Share |
Хүмүүс:
Ш.Жаргалсайхан: Ө.Даваабаатар харцага намайг амласныг сонсоод цочсон

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд олон шинэ цолтон төрсөн билээ. Тэдний нэг болох Завхан аймгийн Идэр сумын харьяат ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Шинэ Ази” групп, ХААН банкны бөх улсын начин Ш.Жаргалсайхантай ярилцлаа.

-Удтал хүлээлгэсэн олон түмнийхээ итгэлийг энэ жилийн наадмаар хариуллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Дөрвөн тэгш ой давхацсан наадмаар үндэсний бөхийн цол­тон олон төрлөө. Тэд­гээрийн нэг болсондоо сэтгэл өндөр байна. Би төрийнхөө их баяр наа­дамд найм дахь жилдээ зодоглож байж улсын цолтны эгнээнд багтаж байна.

-Наадмын бэлтгэлээ хаана хангав?
-“Хүч” хорооныхоо бөхчүүдтэй Сүүж уулын амралтад базаасан. Бэлтгэл сайн байсан болохоор цол авна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Цаашид сайн барилдахыг хичээнэ дээ.

-Танай сумаас 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан. Нутгийнхан тань их баярлаж байгаа байх?
-Мэдээж баярлалгүй яах вэ. Саяхан нутгийн зөвлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч баяр хүргэсэн. 1930-аад онд манай сумаас улсын арслан цолтон /М.Лхагва/ төрсөн юм билээ. Түүний араас би залгаж байна. Арваад жил улсынхаа наадамд барилдна гэдэг тийм ч богино хугацаа биш. Энэ хооронд олон удаа улсын цолд ойрхон бөхөөр нэрлэгдэж, дөрвийн даваанаас буулаа. Энэ жил чамлахааргүй барилдаж намайг “Улсын цолд хүрээсэй” гэсэн хүмүүсийн итгэлийг даасандаа баяртай байна.

-Олон жил дөрвийн даваанд тахимаа өгөхөөр улсын цолгүй хоцрох вий гэсэн айдас байсан болов уу?
-Нуугаад яах вэ. Байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нүдэндээ нулимс цийлэгнүүлээд, хүнтэй ч бараг дуугарахгүй олон удаа гарсан. Үүнийг миний найз, гэр бүлийнхэн мэднэ. Гэхдээ би өөртөө “Хэзээ нэгэн цагт улсын цол хүртэнэ” гэж хэлдэг байсан. Хүн гэгээлэг юм бодвол урт хугацааны дараа ч гэсэн түүндээ хүрдэг гэдэг шүү дээ. Өнөөдөр надад тийм л зүйл тохиолдож байна.

-Энэ жилийн наадмын өглөө босоход, өмнөх наадмуудаас арай өөр санагдсан уу?
-Би ер нь наадмын өглөө их гэгэлздэг. Нойр ч хүрдэггүй. Харин энэ жилийн наадмын урьд шөнө сайхан амраад тайван байсан. Уяа нь тэгширсэн морь агсрахгүй, тайван байдаг шүү дээ. Яг л тийм. Тийм болохоор “Энэ жил яагаад ийм тайван байгаа юм бол” гэж өөрөөсөө асуусан. Улсын цол хүртэх гээд л тийм тайван байж л дээ.

-Дөрвийн даваанд та залуу начин Ч.Баянмөнхтэй таарсан. Өмнө нь олон барилдаж байсан уу?
-Баянаа бид хоёр тийм ч олон таараагүй. Гэхдээ би түүнтэй “Харгүй сайхан барилдаад азаа үзье” гэж бодсон. Баянаа ч тэгж бодсон байх. Ер нь дөрөв, тавын даваанд чанга өрсөлдөгч таарсан.

-Улсын харцага Ө.Даваабаатар амласныг сонсоод юу бодогдож байсан бэ?
-Хамгийн түрүүнд...................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.