Б.Гэрэлчулуун: Би топ модель болно

2011/11/25
Share |
Хүмүүс:
Б.Гэрэлчулуун: Би топ модель болно

МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олны танил болсон Б.Гэрэлчулуун загварын ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнэ олжээ. Нэгэн үе загварын тайзнаа гунхаж, миссийн титэм хүртэл зүүгээд амжсан адтай бүсгүй маань өдгөө МДХ-ны гэрээт загвар өмсөгч төдийгүй жүжигчний мэргэжлээрээ ажиллаж буй. Тэрбээр “Гоёл-2006” наадмын “Тусгай байрын шагналт загвар өмсөгч”, “Хаврын гоёл-2009” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2010” наадмын “Дэд байрын шагналт загвар өмсөгч”-өөр шалгарч байжээ. Үүгээр ч зогсохгүй “Miss Mongolia-2007” тэмцээний Гран при шагналыг хүртэж, Малайзад зохиогдсон “Miss International-2007” тэмцээн эх орноо төлөөлж оролцоод “Best national costumes” өргөмжлөл авсан удаатай. Тэгвэл мисс, загвар өмсөгч бүсгүй маань энэ удаагийн “Гоёл” наадмын топ модель болно гэдэгтээ ихэд итгэлтэй яваа гэнэ. Энэ тухайгаа Б.Гэрэлчулуун “Аливаа тэмцээнд оролцохдоо хүчтэй өрсөлдөгч нарын нэг байхыг хичээдэг л дээ. Амжилтаа бататгах улмаар топ моделийн хэмжээнд ахиулах бодол байлгүй яахав. Би заавал топ модель болно оо” хэмээн хэвлэлийнхэнд амлажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.