"Луйврын хот"-ынхон луйварчдыг сүрдүүлнэ

2011/11/25
Share |
Хүмүүс:

“Их хотын үнэн дүр төрхийг харуулна” гэх уран гоё үгээр үзэгчдээ хуурч, улстөрчдийг баахан сурталчилсан жүжигчид бухимдуу явна. Хөрөнгө санхүүгийн бэрхшээлд бүдэрч, энд тэндхийн реклам сурталчилгаанд тоглосны эцэст киногоо арай гэж дэлгэцэнд гаргасан ч тэд чамгүй их өртэй хоцорчээ. Тиймээс кино хийх санал тавьж, их ажлыг нь эхлүүлсэн УИХ-ын зарим гишүүнээс мөнгөө нэхэж эхэлсэн гэнэ. Гэтэл цаадуул нь “Тэр найруулагчтайгаа л ярь” гээд халгаасангүй. Зарим нь бүр хаалганы цаанаас дунд хуруугаа гозойлгосон юм байх. Киноныхоо мөнгөнөөс чамлахааргүй хумсалсан гэх найруулагч Б.Анхбаяр ч найзуудынхаа нүүрийг харж чадахгүй, усанд хаясан чулуу мэт сураггүй болж. Харин сүүлийн үед мань эр “Хайрын эрэлд” олон ангит кинонд дурлалт залуугийн дүр бүтээж, “Франц үнсэлт” киног найруулж яваа. Гэсэн хэдий ч, жүжигчин залуу өнгөрсөн сонгуулиар өрөнд орсноо байнга дурсч “Сонгууль ойртохоор тэдний булхайг илчилнэ” гэж сүрдүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.