С.Амармандах: "Би Монгол хүн"

2011/11/28
Share |
Хүмүүс:
С.Амармандах:

Тусгаар тогтнолын баярын өдрийг угтаж  “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын бие даасан “Би монгол хүн” цомгийн нээлт  энэ сарын 25-нд  “I-loft function house”-д  болж   тэнд цугласан хүмүүс  Монголоо гэсэн омгорхлыг тээж нэгэн үдшийг доргио өнгөрөөлөө.  Энэ үдэш “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн фенүүд, түүний найз нөхөд,   хамтарч ажилладаг байгууллагуудын төлөөлөл, урлаг соёлын томоохон одод  гээд  600 гаруй хүмүүс нэгэн дор цугласан байв. “Би монгол хүн” цомгийн нээлт УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргалын  уянгалаг шуранхайгаар эхэлсэн бөгөөд С.С. Амараа тун удалгүй өөрийн цоглог дуугаараа  танхимд цугласан хүмүүсийн цөсийг хөөргөж амжлаа.  Бие даасан цомгийн нээлтэнд “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргал, Харанга”-ын Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс”,  жүжигчин  Батсуурь хүүгийн хамт, Соёлын тэргүүний ажилтан, хөөмийч Н.Наранбадрах, уран нугараач Г.Нямгэрэл  зэрэг маш олон урлаг соёлын одод  оролцсон нь Зууны манлай, бүжиг дэглээч, Сэвжидийн Сүхбаатарын хүү Амармандахын зангаргийг аргагүй харуулж байв. Сүрлэг хөгжим, уртын дууны шуранхай, үндэсний бахархал болсон бөөгийн бүжгийн дараа Монголын нэрийн хуудас болсон “Жалам хар” бүжгийг С.С. Амараа бүжиглэв.  Гайхамшигт бүжгийн аялгуу эгшиглэж бүжиг эхлээд удаагүй байхад...Үргэлжлэлийг...ЭНД ДАРЖ...уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва БабушкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Марки LSD Москва ЦАО купить МефедроР½ [Кристал
IP:5.189.207.140  2018-07-14 11:04:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.