Д.Сэрээтэр багш сураар, Ч.Бямбадорж заан машинаар, харин А.Сүхбат...

2011/11/29
Share |
Хүмүүс:
Д.Сэрээтэр багш сураар, Ч.Бямбадорж заан машинаар, харин А.Сүхбат...

Үндэсний бөхөөр хөдөлгөөний эвсэл сайтай, үеийнхнээсээ бяр тэнхээ илүүтэй монголын шилдэг, хүчирхэг эрс хичээллэдэг. Хааяа нэг зүггүйтвэл зүггүйтчихээр энэ хүчитнүүдийг хэм хэмжээнд нь барьж, хурдан морь шиг уяа сойлгыг нь тааруулах үүргийг багш нар нь хүлээдэг билээ.Сайн бөх төрөхөд сайн багш маш чухал. Толгой нь сайн ажилладаг, өөрөө барилдаж ноцолдож явсан бөхчүүд эргээд сайн тамирчин бэлтгэх магадлал өндөр байдгийг эмэгтэй бөхийн дэлхийн анхны аваргын амжилт харуулсан. Тиймээс энэ удаад бөхийн тухай бус багш дасгалжуулагчийн арга барил, ялангуяа хатуу арга барилтай зарим багш нарын талаар хөгжилтэй түүхийг өгүүлэхийг зорилоо.


Ч.Бямбадорж зааны дөрвөн “адуу”
Улсын заан Ч.Бямбадорж бие багатай ч бэлчээр томтой нэгэн. Тэрбээр цагтаа унах нь битгий хэл хазайхаа больсон Б.Бат-Эрдэнэ аваргыг сандаргаж явсан билээ. Харимал насандаа хэдэн залуусыг гар дээрээ авч бэлтгэл хийлгэж эхэлсэн юм. Шавь нар нь Ховдын голдуу залуус. Гэхдээ тэдэн дунд Архангайн Алтансүх, Төв аймгийн Намдаг нарын залуус бас байлаа. Нутгийн Ч.Батзориг, Мөстийн Ц.Мягмарсүрэнтэй нийлүүлээд энэ дөрвөн залууг яг л өөрийн адуу шиг сойно. Бэлтгэлээс гадуур хаагуур явж, юу хийж байгааг нь хүртэл хянана. Өглөө бүр Дарь эхийн замаар тууварт яваа хүн шиг нөгөө хэдийгээ тууж үзэгдэнэ. Гэхдээ өөрөө машин уначихсан, харин нөгөө хэдэн “адуу” нь хөлөөрөө жирийлгэх нь тэр. Хуучин УАЗ-469-ийнхөө утааг суунаглуулан, шавь нарынхаа араас машинаар элдэх нь Ч.Бямбадорж зааны үндсэн аргын нэг. Ширүүндээ тун ширүүн нэгэн тул шавь нар нь “Нээрээ дайрчихаж магад” гээд хар хөлсөө цувуулан гүйдэг байж. Энэ талаар Ч.Батзориг заан “Багш бидний чанх араас машинаараа элддэг байлаа. Ядраад, цуцаад суух гэхээр сигналдаад, юу юугүй дайрчих гээд болохгүй. Тиймээс босоод л урагшаа шогшоод байдаг байж билээ. Ингэж их кросс хийснийхээ хүчинд бид тэсвэр тэвчээр сууж, цуцалгүй барилдах тэнхээтэй болсон” гэж ярьсан удаатай.
Д.Намдаг бусдыгаа бодвол их уян. Илүү ирээдүйтэй гэгдэж байсан тухай яриа байдаг. Харин энэ дөрвөөс Алтансүх илүү сийрэг толгойтой. Начин болчихоод..................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.