Топ модель О.Уянга хэлсэн амандаа хүрсэнгүй

2011/11/29
Share |
Хүмүүс:
Топ модель О.Уянга хэлсэн амандаа хүрсэнгүй

Загварын тайзан дээрх амжилтаа ахиулан, топоор тодорсон даруйдаа О.Уянга сурах нэрийдлээр урд хөршийг зорьсон билээ. “Шилмэл загвар” компанийн загварын дамжаагаа отгон топ Э.Сэлэнгэд даатгаж үлдээгээд чамгүй хугацаанд мэдлэг боловсролдоо анхаарах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Эх орондоо ирэн очин байгаа топ бүсгүй энэ хугацаанд гоо сайхандаа ч нэлээдгүй анхаарсан нь илт. Тэрбээр өнгөрсөн жил Бээжингийн томоохон эмнэлэгт хөх томруулах мэс ажилбар хийлгэсэн бөгөөд загварын тайзан дээр “Хавчиг цээж, хавтгай өгзөгтэй” хэмээн элдвээр гоочлуулдаг моделиудын дэргэд тун ч галбирлаг биетэй харагдаж байна лээ. Гоо сайхны мэс заслыг эрс үгүйсгэж, өөртөө ямар ч мэс хүргэх шаардлагагүй хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан топ модель О.Уянга ийнхүү огцом өөрчлөлт хийсэн бололтой. Мэдээж хэрэг, сэтгэл дундуур байгаа зүйлээ хэрхэн засуулах нь хувь хүний эрх. “Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг шүү дээ.

Р.Мөнгөн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kwewsalt , http://www.elalberotoro.com/po rtal/index.php?option=com_k2&v iew=itemlist&task=user&id=2466 88 مودة_نت_زواج_اسل
IP:79.133.106.64  2018-12-17 18:40:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.