Леона Льюис өвчтэй амьтдыг аварчээ

2011/11/30
Share |
Хүмүүс:
Леона Льюис өвчтэй амьтдыг аварчээ

“X-factor” телевизийн нэвтрүүлгийн ялагч Леона Льюис амьтанд хайртай нэгэн. Тэрээр сүүлийн үед “Hopefield” нэртэй амьтны газарт туслахаар болжээ. Энэ газар нь Английн хөдөө газар оршдог бөгөөд морь, илжиг, усан гахай зэрэг эзэнгүй, тусламж хэрэгтэй амьтдыг тэжээдэг аж. Харамсалтай нь энэ газрын эзэн нас барж, амьтад нь асарч хандах хүнгүй болсон байна. Иймээс амьтад тус газраас хөөгдөхөд хүрсэн тул дуучин бүсгүй тэднийг аврахын тулд тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний тоглолтын үнэ 250 ам.доллар аж. Үүнд коктейль, хөнгөн зууш, шоколадны цуглуулга, дарс, дуучин Леона Льюис болон Наташа Бэдингфилд болон өөр бусад дуучдын амьд тоглолтыг үзэх боломж багтсан байна. Харин дуучин Леона Льюистэй хамт арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс 450 ам.доллар төлсөн гэнэ. Өдгөө 26 настай дуучин бүсгүй энэ газрын 200 гаруй өвчтэй амьтныг ийнхүү аварчээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.